Энэ сарын 8-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
өчигдѳр

2026 оны нэгдүгээр сарын 06-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг цаг уурын газраас мэдээллээ.
Хур тунадас:
- 06-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар,
- 07-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр ялимгүй цас,
- 08-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 09-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
- 06-нд нутгийн зүүн хэсгээр,
- 07-нд Алтайн уулархаг нутгаар,
- 08, 09-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус,
- Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -15...-20 градус,
- Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна.
- 08-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.







Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh