"Сүрийг дарагч" хэмээх гал морин жилийн шинийн 1-н хоёрдугаар сарын 18-ны Лхагва гарагт тохионо
өчигдѳр

17 дугаар жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жил улирч, гал морин жил гарах гэж байна. "Сүрийг дарагч" хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-н 2026 оны хоёрдугаар сарын 18-нд тохионо.
Төгсбуянтын зурхайн цаг тооны бичигт дурдсанаар модон могой жилийн өвлийн адаг сарын 30-н буюу битүүний өдөр хоёрдугаар сарын 17-ны Мягмар гарагт тохиож байгаа юм.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн хуульд зааснаар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд амардаг уламжлалтай. Хоёрдугаар сарын 18-ны Лхагва, 19-ний Пүрэв, 20-ны Баасан гарагт бүх нийтээрээ амрах нь.







Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
VANXANI BIEE UNELELN MERGJLN SEXSYGR BOOBN XXI BOOW DOLOOGD80955877