УИХ-ын дарга нам бус байх шаардлага Н.Учралыг Ерөнхий сайдын суудал руу шахах нь ээ…
өчигдѳр

Ерөнхий сайд Г.Занданшатарыг дахиад огцруулах санал УИХ-д өргөн баригдах сурагтайгаар он давсан. Энэ удаад санаачилга АН-аас гарсан. Санал болж биеллээ олоод УИХ-д өргөн баригдах уу үгүй юу гэдэг ойрын хоногуудад тодорхой болно.
Г.Занданшатар ч Ерөнхий сайдаар үлдчих гээд их хичээж байна. 25 оны төгсгөлд төрийн байгууллагуудаас төсвийн илүүдлийг нь хурааж авч хуримтлуулснаа тараалаа. Тэгэхтэйгээ хамт энэ 26 оныг их л гоёор төсөөлж байгаагаа ярьж байна. Биелэх юм бол сайн. Гэвчиг бодит байдал хүнд л байгаа. Геопилитикийн тавилан маань дайвалзаантай байна. Энэ юу гэсэн үг юм гэхээр: Монголчууд юугаа ч үйлдвэрлэдэггүй, тэр дундаа амьдралынхаа эх үүсвэр болсон бензин, цахилгаан хоёроо хойд хөршөөс авдаг, нүүрс зэрэг байгалийн баялгаа өмнөд хөршдөө өгдөг. Тэгэн байж амь зуудаг. Тэгсэн мөртлөө доторх улс төрийн зодоон нь дандаа нөгөө хоёроо муулна. Тэрэнд нь дургүйцэж эгдүүцдэг юм уу яадаг юм, байсгээд хойд хөрш бензин, цахилгаан хоёр өгдгөө хязгаарладаг, өмнөд хөрш нүүрс авахаа хумьдаг. Тэгээд л бид хөөрхий болж байгаа юм даа…
Он солигдохын өмнөх хямрал энэнээс л гаралтайг бүгдээрээ харлаа. Баялагтай, жижиг улс мөртлөө улс төр нь тэнэг, дотроо тийрэлцээд байхаар яадгийг Америк улс Венесуэльд харууллаа. Бид бодох л асуудал.
Гэсэн нь: Монголын доторх улс төр учраа олдоггүй, нөгөө л хэрэлдэж тийрэлцсэн хэвээрээ. Энэ хавар тэр нь үргэлжлэхээр байна. Нэмээд: Эдийн засгийн хямрал хавсраад Г.Занданшатарын Засгийн газар зогсоолдоо хүрэх магадлалтай. Энэнээс гадна МАН-ын дарга Н.Учрал УИХ-аас шахагдаж магадгүй сураг гарлаа. АН-ын туршлагатай хуульч улстөрчид Н.Учралыг УИХ-ын дарга болоход нь: Таван намтай УИХ-ыг нэг намын дарга нь удирдаж болохгүй гэж зөндөө хэлсэн. Тоогоогүй. Хүчээр болсон. Н.Учралын даргалсан УИХ-ын үйл ажиллагааны үеэр энэ нотлогдсоор л байна. Уулаасаа: УИХ-ын дарга гэдэг албан тушаалын мөн чанарыг намын дарга очихоор эвдчихэж байгаа хэрэг. Монголд байхгүй, бусад улсад байдаг парламентын даргад тавьдаг шаардлага нь хууль тогтоох үйл явцын зөв удирдлага, намын бүлгүүдийн үйл ажиллагааг хангах зэрэгт чиглэдэг бөгөөд энэ нь ард түмний итгэл, хууль дээдлэх зарчимд тулгуурлан төрийг удирдах, иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн чанартай.
Тэр үндсээр УИХ-ын даргад: Үндсэн хууль, хууль тогтоомжийг сахин биелүүлж, шударгаар ажиллах гэдэг хууль дээдлэх зарчим, мөнхүү: Эдийн засаг, нийгмийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд иргэдийн амьдрал, орлогыг сайжруулах чиглэлтэй байх төрийн бодлогыг баримтлах, Ард иргэдийн эрх ашгийг хамгаалж, тэдний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж УИХ-ын ард түмнийг төлөөллийг хангуулах үндсэн шаардлага тавигдана.
Энийг хангахын тулд: Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулж, шийдвэрлэх үйл явцыг хэвийн явуулна. УИХ дахь бүлгүүдийн хэвийн үйл ажиллагааг дэмжих, зохицуулна.
Тиймийн учраас УИХ-ын даргаас иргэд:
Төсвийн бодлого, мөнгөний бодлогыг зөв удирдах замаар инфляци, валютын ханшны өсөлтөөс иргэдийг хамгаалах эдийн засгийн тогтвортой байдлыг хүсдэг.
Басхүү: Сонгуулиас хамааралтай бус, бодит үр дүнд чиглэсэн бодлого баримтлах үүргийг ардчилал, нийгэм, түүхийн өмнө УИХ-ын дарга хүлээдэг.
МАН уул нь намын даргыгаа УИХ-ын даргаар тавихгүй байх хуучны туршлагатай. Энийг их эсэргүүцдэг. Өнөөгийнх шиг таван намтай УИХ байтугай хоёр намтай байхад л эсэргүүцээд байдаг байсан. Жишээ нь: 12-16 онд УИХ-ын дарга З.Энхболдыг: Намын дарга байтлаа УИХ-ын дарга хийлээ гээд МАН-ынхан ихээ шүүмжилж муулдаг байлаа.
16 оны сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн Н.Энхболд /сүүлд Хятадад Элчингээр суусан ултөрч/: -Өнгөрч буй дөрвөн жилийн түүхээс харахад, аль нэг намын дарга парламентаа удирдаад явах нь зөв үү, буруу юу гэдгийг бодууштай нь ажиглагдлаа. Улс орон бүрд зохицуулалт нь янз бүр байдаг. Зарим оронд парламентын дарга болуутаа намын даргаасаа татгалзаад хурлаа удирдаад явдаг. Зарим нь манайх шиг. Манайд УИХ-ын дарга ҮАБЗ-ийн гурван гишүүний нэг. Ийм хүн аль нэг намын бодлого, үзэл суртлыг УИХ дээр хүчээр түрээд явж болохгүй юм. Энэ удаад намын дарга хэт нэг талыг барьж хурлыг удирдах гэж оролдож байгаа нь зөвхөн нэг намын тал ч биш нэг нам дотор байгаа хэсгийнхээ төлөөлөл юм шиг ажиллаж байгаа нь буруу юм байна гэдэг нь маш тодорхой боллоо. Дараагийн шатанд УИХ-ын даргад ямар шаардлага тавих ёстой вэ гэдгээ хуульчилж өгөх ёстой юм шиг байна. УИХ-ын дарга зөвхөн нэг намд тохирох шийдвэр гаргаж болохгүй. Тэгвэл огцруулна гэдэг юм уу заалттай. Товчхон хэлэхэд, энэ дөрвөн жилийн хугацаанд хэт нэг талыг барьж УИХ-ыг удирдах гэж оролдох нь төрийн ажилд хортой юм байна гэдгийг харууллаа гэж байсан юм. Гэснээ: Тэрнээс хойших гурван сонгуульт хугацаа өнгөрсөн ч МАН хүсээд байсан өөрчлөлтөө хийгээгүй юм. МАН дараалан ялсан учраас тэр. Уул нь тэр үед З.Энхболд УИХ-ын дарга байхдаа АН-ын даргаар сонгогдсон. Харин Н.Учралыг МАН-ын дарга болсны дараа УИХ-ын дарга болгосон. Энэ хоёрын хооронд асар их зөрөө байгаа.
Гэсэн нь: УИХ-ын дарга нам бус байх шаардлага зарим нам, улстөрчдөөс гараад эхэллээ. УИХ гишүүн Ж.Золжаргал: -Британийн Ерөнхий сайд нь танхимын дээр биш дунд зогсоод гишүүдийн асуултад ээлжлэн хариулж байгаа нь зөв жишиг байна гэлцэж, сүүлд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санаачилж, би дэмжигчдийн нэг болж хамтран өргөн барьсан хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдын мэдээлэл сонсох цаг биш Асуулгын цаг болж, индэр нь тэр дээр биш танхимын дунд орж ирсэн.
Өөр нэг сонирхолтой зүйл гэвэл парламентын спикер нь намын харьяаллаас татгалздаг юм билээ. Олон намаас бүрддэг хурлын дарга учир намчирхахаас сэргийлж байгаа хэрэг. Энэ асуудал Монголд хальт яригдсан. Цаашдаа ер нь энэ асуудал яригдана гэжээ.
Энэ яваандаа Н.Учралыг шахалтад оруулна гэсэн үг.
Базах нь ээ: УИХ-ын дарга нам бус байх шаардлага Н.Учралыг Ерөнхий сайдын суудал руу шахна. Тиймийн учраас Н.Учрал УИХ-ын даргаа С.Бямбацогт, Ж.Энхбаяр хоёрын нэгт өгч, өөрөө Ерөнхий сайд болохоос өөр гарцгүй. Хаврын улс төрийн хамгийн том үйл явдлуудын нэг энэ болж магадгүй. Цаашаагаа: УИХ-ын дарга болсон С.Бямбацогт, Ж.Энхбаяр хоёрын нэг нь Ерөнхийлөгчид нэр дэвшинэ. 27 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг МАН-ын дарга Н.Учрал Ерөнхий сайдын сэнтий дээрээс удирдана. Тэр нь нэгэнт өрөгджээ…
Ө.Билэг
ӨДРИЙН СОНИН







Зочин · өчигдѳр
SAWI80955877
Зочин · өчигдѳр
бямба цогт ж.энхбаяр булайнууд уу ёстой шившиг
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
SERELN VANAGXAN DYRAAR80955877NAADI SHAALTSI
Зочин · өчигдѳр
BOOW XNTLA XOXOJ BOOW DOLOON ALNI SEXSEER SEKSEER TAICHNA BIEE UNELLEED80955877