Увс аймагт менингитийн халдвар авсан таван настай хүүхдийн биеийн байдал хүнд байна гэв
өчигдѳр

Энэ сарын 3-ны өдөр Увс аймгийн Малчин суманд менингитийн халдварт өвчний нэг тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдсан талаар Монцамэ агентлаг мэдээллээ.
Тодруулбал, уг тохиолдол нь 5 настай хүүхэд бөгөөд одоогоор биеийн байдал хүнд байна. Аймгийн ЭМГ болон Нэгдсэн эмнэлгийн шуурхай баг Малчин суманд ажиллаж, ойрын хавьтлын судалгаа хийж, 36 хүнийг тархвар судлалд хамруулан, назофарингитын үзлэг хийж, 25 хүнээс хоолойн арчдасны шинжилгээ авсан байна. Мөн Малчин сумын төвийн Цалгар багийн 11 өрхийн 45 хүнд менингит өвчний талаар сургалт, мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх хими сэргийлэлт хийсэн бөгөөд үүнээс 15 хүртэлх насны 16 хүүхэд, үлдсэн нь насанд хүрэгчид байжээ. Аймгийн ЭМГ-аас иргэдэд хандаж “Амны хаалтаа тогтмол зүүх, гараа савангаар тогтмол угаах, гэр, өрөө тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ хийх, агаар сэлгэлтийг тогтмол хийх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх”-ийг зөвлөж байна.







Зочин · 45 минутын өмнө
URN SHINEGENE AMSI80955877TOMSGN XELEERE GOE DOLOOJ
Зочин · 21 цагийн өмнө
SEXSEER BIEE UNELLEED80955877
Зочин · өчигдѳр
BOOW XDI BOOW DOLOOMR80955877