Боловсролын зээлийн сан /БЗС/-гийн ажлын албаны даргаар ажиллаж байсан О.Сийлэгмааг албан үүргээс нь чөлөөлжээ.

Энэ талаар Боловсролын яамнаас тодруулахад "Ёс зүйн хороо хуралдаж О.Сийлэгмаа нь ёс зүйн зөрчил гаргасан гэх шийдвэр гарсан. Энэ талаар өнөөдөр Боловсролын яамнаас мэдээлэл хийнэ" гэлээ.

О.Сийлэгмааг 2024 оны наймдугаар сард БЗС-гийн ажлын албаны даргаар томилж байв. Тэрбээр өмнө нь БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд уг санг эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр улстөрчид гол төлөв "тонож" ирснийг  олон нийтэд мэдээлж байсан мэргэжилтэн юм.

Сүүлийн жилүүдэд тэрбээр БЗС-гаас зээл авч суралцсан нэр бүхий хүмүүст зээлээ буцаан төлөх шаардлага тавихаар хууль хүчний байгууллагад гомдол өгч шалгуулах зэргээр элдэв дарамтыг үзүүлж байна гэдгээ мэдэгдсэн удаатай.