ГИХГ-ын иргэдийн мэдээлэл хадгалагддаг найман ширхэг нөүтбүүк алдагджээ
24 цагийн өмнө

Гадаадын иргэн харьяатын газарт иргэдийн мэдээлэл хадгалагдаж байсан найман ширхэг нөүтбүүк алдагдаж, цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.
Өнгөрөгч арванхоёрдугаар сард эл явдал болсон бөгөөд ГИХГ-ын IT хариуцсан ажилтан "Хулгайд алдсан" гэж мэдүүлээд байгаа аж. Гэсэн ч уг этгээд дээрх зүйлсийг барьцаалан зээлдүүдэх газарт өгсөн гэх өөр нэг эх сурвалжийн мэдээлэл байна.
ГИХГ-аас яаралтай мэдээлэл хадгалж байсан гэх серверт нэвтрэх эрх бүхий нөүтбүүкүүдийг шалгах ажиллагааг мөн явуулж байгаа аж.
Аюулгүй байдлын зэрэглэлтэй мэдээлэл алдагдсан байж болзошгүй нөхцөл байдал үүсгэсэн энэхүү хэргийг олон нийтээс нуусан, мэдээлэл задруулахгүй байхыг удирдлагуудын зүгээс анхааруулсан гэх мэдээлэл ч байна. Тус газрын даргаар Н.Ууганбаяр ажилладаг.
Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн, шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна.







Зочин · 3 цагийн өмнө
SERELN XANTLA SEKSDEED80955877
Зочин · 19 цагийн өмнө
DYYDLGR80955877MASSAJLI
Зочин · 19 цагийн өмнө
VANXANDI BOOW XXN BOOWN DOLOOJ80955877ANUSDX