Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ
17 цагийн өмнө

Сүүлийн үед цахим орчин, тэр дундаа фэйсбүүк платформд хусдаг сугалаа, үнэт чулууны сугалаа гэх нэрийдлээр шууд дамжуулалт зохион байгуулж, иргэдийг залилах гэмт хэрэг нэмэгдэж байна.
Цагдаагийн байгууллагад энэ сарын 07-нд цахимаар сугалаанд оролцож залилуулсан талаарх зургаан дуудлага, м эдээлэл бүртгэгдсэн.Дээрх дуудлага, мэдээллээр иргэд фэйсбүүк сүлжээнд нийтлэгдсэн хусдаг сугалаа, үнэт чулууны сугалааны шууд дамжуулалтыг үзэж, сугалаанд оролцох нэрийдлээр мөнгө шилжүүлсний улмаас нийт 32,427,600 төгрөгийн хохирол амсжээ.
Ийм төрлийн сугалааны шууд дамжуулалтууд нь ихэнх тохиолдолд залилангийн шинжтэй байдаг тул цахим орчинд нийтлэгдсэн аливаа сугалаа, урамшууллын шууд дамжуулалтад оролцохгүй байх, мөнгө шилжүүлэхээс татгалзах, уг төрлийн шууд дамжуулалт хийж буй цахим хаягийг хаах, сэжигтэй цахим хаяг, үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлж, өөрийн болон бусдын эд хөрөнгийг залилагчдаас хамгаалахыг зөвлөж байна.







Зочин · 17 цагийн өмнө
GANTSX YDAAGN SEKSYGR80955877
Зочин · 17 цагийн өмнө
TOMSGN DOLOOJ URN SHINEGENE AMSI80955877 AL SEXSYGR
Зочин · 17 цагийн өмнө
SAWI80955877SERELN SEXSYGR UNEGUIGEER TAICHNA BOOBN XXI BOOWN DOLOONOO