Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар тэргүүтэй дүүргийн татварын хэлтсийн дарга нар Дубай руу аялсан гэх шуугиан дэгдээд буй. Тэгвэл эдгээр хүмүүс  ямар зардлаар явсан нь тодорхой бус хэвээр байна. Эдгээр нэр бүхий албан тушаалтнууд Татварын ерөнхий газраас зөвшөөрөл авалгүй явсан бөгөөд улсын төсөв, өөрсдийн зардлаар болон байгууллагын зардлаар яваагүй ч яваагүй гэж Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран мэдээлсэн билээ.

Тэгвэл Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар "Бид бүхэн холбогдож чадахгүй байсан тул тодруулга хийж чадахгүй, хэдэн өдөр өнгөрлөө. Энэ асуудлаас болж хэл ам гарсанд ард иргэдээсээ уучлалт хүсэж байна.

Бидний хувьд Нийслэлээс зохион байгуулсны үндсэн дээр яваад ирж байна. Зардал санхүүжилтийг Нийслэлээс зохион байгуулсан. Бид бол Нийслэлийн Засаг даргын газрын дэргэдэх Хэрэгжүүлэгч агентлаг юм. Энэ утгаараа явж ирсэн. Би бол шууд удирдлага тул Нийслэлийн дүүргүүдийн дарга нарт чөлөө өгсөн. Өөрөө бол Ерөнхий газарт мэдэгдсэн.

Олон жил төрийн албан хаагч хийсэн тул ямар ч зөвшөөрөлгүй яваагүй. Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаранд хандсан. Хүсэлтээ өгсөн. Бид Нийслэлээс хоёр гэрээтэй явдаг. Манай байгууллага, миний ажлын хүрээнд байдаг хүмүүс явсан. Миний хувьд хариуцлага хүлээнэ.

Нийт байгууллагын хувьд ерөнхий газраас зардал байгаагүй. Дарга нар маань Дубай руу туршлага судлах гэж явсан. Төсвийн орлогын талаар туршлага судлах гэж явсан. 20 жилийн дотор хөгжсөн орон тул тэр утгаар нь туршлага судлах гэж явсан. Тодруулгын хувьд Ерөнхий газраас мэдээлэл хийх болохоор Даваа гаригаа асуултад хариулъя. Нийслэлийн төсвөөс зардал гаргаагүй. Бид нар өөрсдийн хураалтын зардалтай байх ёстой. Энэ утгаараа Улсын төсвөөс ч юм уу аль нэг байдлаар зардал аваагүй. Нийслэлд хүсэлт тавьсан. Тэр утгаараа Нийслэлээс аяллыг зохион байгуулахад оролцсон. Залуу хүмүүсийн хувьд ч тэр бид ямар ч мэдээлэл аваагүй байна. Даваа гаригаас эхлэн мэдээлэл бүрэн өгнө.

Би өөрийн ажилтнууддаа аялалд явах зөвшөөрөл өгсөн. Хэмнэлтийн хуулийг зөрчсөн зүйл байхгүй. Зардлын талаар мэдэхгүй. Дүүрэг нарын дарга л надтай Дубай явсан. Ирэх Даваа гаригаас та бүхэнд хариулъя. Би залуу дарга нарынхаа амьдралыг хохироомооргүй байна" хэмээн хэвлэлд өгсөн яриандаа дурдлаа.