Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.

Ногоон нуур орчимд 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах, задгай талбай, унадаг дугуй, автомашины зогсоол зэргийг төлөвлөжээ.

Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулахаар газар чөлөөлөлт үргэлжилж байгааг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын(НЗДТГ) хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн 2026 оны төсвөөс шүүхэд Ногоон нуур орчмыг хоёр жилийн хугацаанд тохижуулах бөгөөд нийт төсөвт өртөг нь 16.5 тэрбум төгрөг байна. Үүнээс энэ онд 5.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталжээ.

Харин Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулах ажлыг энэ онд гүйцэтгэхээр 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.

зураг

 

2026 онд тохижилт, бүтээн байгуулалтын шинэ 24 төсөл хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Тохижилт, бүтээн байгуулалтын 10
  • Сургууль, цэцэрлэгийн тохижилтын 3
  • Тоглоомын талбайн 2
  • Ногоон байгууламжийн 4
  • Автобусны буудлын тохижилтын 5 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

2025-2026 он дамжин  хэрэгжиж буй тохижилт, бүтээн байгуулалтын 48 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнд:

  • Тоглоомын талбайн 2
  • Хөл бөмбөгийн талбайн 1
  • Явган замын 5
  • Нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын 10
  • Хашаа барих 2
  • Тохижилт, бүтээн байгуулалтын 32 ажил тус тус хэрэгжиж байна гэж тус хэлтсээс мэдээлэв.