Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2026.01.15/ 20:00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -33…-38 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -26…-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9…-14 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -15…-20 градус, бусад нутгаар -20…-25 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр -25…-30 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -19…-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3…-8 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -9…-14 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27…-29 градус, бусад хэсгээр -22…-24 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Хүйтэрч шөнөдөө -28…-30 градус, өдөртөө -20…-22 градус хүйтэн байна.