Дэлхийн аварга ахлагч Э.Буджавыг Цэргийн хүндэт медалиар шагналаа
2 цагийн өмнө

ОХУ-ын Кострома хотын Цацраг, хими, биологоос хамгаалах цэргийн академийн дөрөвдүгээр дамжааны сонсогч, ОУХМ, ахлагч Э.Буджавыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн хүндэт медалиар шагналаа.
Тэрээр сүүлийн жилүүдэд туухай өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 10 удаа алтан медалийг хүртсэн бахдам амжилтыг үзүүлсэн бөгөөд хамгийн сүүлд БНХАУ-ын Хайнинг хотод зохион байгуулагдсан туухай өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртсэн юм.
Ахлагч Э.Буджавт Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүртээсэн медалийг Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба гардуулан өгч, амжилт хүслээ.







Зочин · 2 цагийн өмнө
BOOBN XXN BOOW DOLOON80955877ANUSDX AL SEXSYGR