БЗД-т гэрт шатаж хоёр хүн түлэгдэж, 58 настай эрэгтэй нас баржээ
2 цагийн өмнө

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.01.14-ний өдрийн 12:33 цагт хүлээн авсан байна.
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 5 ханатай гэр, “Mitsubishi triton” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраажээ.
Уг гал түймэрт иргэн Г /58 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсныг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгч, иргэн Э /58 настай, эрэгтэй/, М /30 настай, эрэгтэй/ нар түлэгдэж бэртсэн байсныг Налайх дүүргийн Яаралтай түргэн тусламжийн их эмчид хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.






