Сэрэмжлүүлэг: 16 тонн түлш асгарсан байсныг аюулгүй болгожээ
2 цагийн өмнө

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд шатахуун тээврийн ачааны автомашин онхолдсон байна гэсэн дуудлага /2025.01.15/-ны өдрийн 21:09 цагт ирсэн.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход "Beiben North Benz ND-4250” загварын 42 тонн дизель түлш ачсан тээврийн хэрэгсэл автозамын хажуу тал руу онхолдож 16 тонн дизель түлш асгарсан байсныг хамгаалалтад авч, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Тухайн тээврийн хэрэгслийн ачиж явсан түлшийг өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачиж, Хан-Уул дүүргийн тохижилт, цэвэрлэгээ хариуцсан “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ-аас асгарсан түлшийг саармагжуулж, хөрс хуулах ажлыг хийж гүйцэтгэлээ.








Зочин · 2 цагийн өмнө
XALYYXN SEXSDN BOOW XXN BOOW DOLOOJ AL SEXSDEX ANUSDI URN SHINEGENE AMSMAAR80955877