Өнөөдөр "Амар байна уу" сар шинийн үзэсгэлэн худалдаа эхэлнэ
2 цагийн өмнө

Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор сар шинийн баярыг угтан жил бүр “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг.
Тэгвэл энэ жилийн үзэсгэлэн худалдааг энэ сарын 17-ноос хоёрдугаар сарын 17-ны өдөр хүртэл явагдах юм. Монголчууд сар шинийн хэрэгцээндээ зориулан 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 70 гаруй хувийг нь импортын бүтээгдэхүүн худалдан авч гадагш нь урсгадаг байна. Тиймээс энэ мөнгийг эх орондоо үлдээх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мөн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдааг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жилээс хөгжлийн бэрхшээлтэй ЖДҮҮ эрхлэгч нараа дэмжин оролцуулж буй гэдгээрээ онцлог аж. Мөн худалдаа эрхлэгч нараас түрээсийн төлбөр авдаггүй.
Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, дүүргийн 1000 орчим ЖДҮ эрхлэгч оролцож, 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ борлуулна.
ЖДҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авахгүй бөгөөд үйлдвэрийн үнийг санал болгох юм. Энэ жилийн үзэсгэлэн худалдаа “Их наяд” болон “Соёолж малл” худалдааны төвд болно гэж Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлжээ. Өнгөрсөн жилийн үзэсгэлэн худалдаагаар бизнес эрхлэгчид нийт 54.8 тэрбум төгрөгийн орлоготой ажиласан байна.







Зочин · 2 цагийн өмнө
TOMSGN XELEERE SXN XUSEED DOLOOJ80955877TSAG SEKSDI
Зочин · 2 цагийн өмнө
BOOB VNZN GOEOOR XXN BOOW DOLOOJ80955877AL SEKSDMR ANUSDX