Р.Даваадорж: Нүүрсний олборлолт багасахаар үнэ нь өснө. Үүний нэг тод жишээ Индонез улс болж байна
2 цагийн өмнө

Индонез улс нүүрсний олборлолтоо огцом танаж буй талаар эдийн засагч Р.Даваадоржоос дараахь тодруулгыг авлаа.
-Дэлхийд тэргүүлэгч нүүрс экспортлогч Индонез улс нүүрсний экспортоо бууруулж буйг та хэрхэн ажиглаж байна вэ?
-Индонезийн Засгийн газар энэ жил нүүрсний олборлолтоо 600 сая тонн болгон бууруулахаар төлөвлөж байна. Энэ нь өмнөх оноос бараг 200 сая тонн бага үзүүлэлт. Үүнийг Индонез улсын эрчим хүчний сайд албан ёсоор баталсан. Засгийн газрын үнэлгээгээр өнөөгийн нүүрсний үнийн уналтад илүүдэл нийлүүлэлтэд Индонезийн экспорт чухал нөлөө үзүүлж байгаа юм билээ. Дэлхийн нүүрсний худалдаа жилд ойролцоогоор 1.5 тэрбум тонн-д хүрдэг. Үүний 500 сая тонныг нь Индонез улс дангаараа экспортолдог нь дэлхийн нийт экспортын бараг гуравны нэг юм. Ийм хэмжээний нийлүүлэлт нь Индонезийг үнийн түвшинд шууд нөлөөлж байна лдаа.
-Энэ нь дэлхийн нүүрсний зах зээлд хэрхэн нөлөөлөх бол?
-Нүүрсний олборлолт болон экспортын хэмжээг эрс бууруулснаар нүүрсний үнийг өсгөж чадна гэсэн үг. Гол зорилго нь дэлхийн нүүрсний үнийг тогтворжуулах. Индонезийн э кс по р т н ь ма н а йх шиг нүүрснээс их хамааралтай. Ер нь байгалийн баялаг бол дээрээс нь ухахаар үнэ багатай гараад, доошоо ухаад эхлэхээр нүүрс гаргаж авч байгаа өртөг нь өндөр болчихдог. Гаргаж авч байгаа олборлолтынх нь үнэ Хятадад өгөх үнэтэйгээ ойролцоо болж байгаа нь үүнд нөлөөлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 1 тонн нүүрс гаргаад 50 ам.доллараар өгдөг байсан бол, буцаагаад 50 ам.доллараар зарахаар утгагүй болчихож байна. Тиймээс ийм арга хэмжээ авч байгаа юм.
-Тэгвэл манайд нөлөөлөх болов уу?
-Индонез улс бол тэр чигээрээ эрчим хүчнийхээ нүүрснийхээ үнийг өсгөх гэж байна. Коксжих нүүрсний үнэ эрчим хүчний нүүрснээс өндөр байдаг. Гэхдээ манай коксжих нүүрсэнд айхавтар нөлөөлөхгүй байх л гэж бодож байна. Ер нь нүүрсний үнэ унаад эхлэнгүүт бусад улс орнууд ч өндөр хэмжээний мөнгө төлж, нүүрсийг гаргаж авчихаад яг тэр хэмжээгээрээ зарахаас татгалзаж байгаа.
Тухайлбал, экспортын маш их хэмжээний нүүрс гаргадаг улс бол Орос. Оросын бүх том нүүрсний компаниуд нь дампуурсан. Тийм учраас нүүрсний салбараа амьд байлгахын тулд төрөөс нь хүүгүй зээл өгөх, татаас өгөх зэрэг арга хэмжээнүүд өнгөрсөн жил авсан. Гэхдээ зөвхөн нүүрсний салбар нь дотооддоо орж байгаа валютаас гадна маш олон хүмүүсийн амьдрал болон нийгэмд чухал хэрэгтэй зүйлсүүд яригдана. Тийм учраас Оросууд маш их дэмжсэн. Тэгсэн хэдий ч бараг дампуурах янзтай болчихлоо.
Гэхдээ үүнийг манайх соргогоор ашиглах ёстой гэж бодож байна. Манайх нүүрсний салбар дээр хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ уначихсан байгаа үед зөв тийш нь залахгүй тэр чигтээ зөнд нь хаяж болдоггүй.
-Индонез улс өмнө жилээс 200 сая тонноор нүүрсний олборлолтоо бууруулах юм билээ. Энэ нь Хятад, Австрали зэрэг улсын нүүрсний зах зээлд яаж нөлөөлөх бол?
-200 сая гэдэг чинь маш их. Хятадууд 500-гаад сая тонн эрчим хүчний нүүрсийг гаднаас авдаг. Тэрний тал нь алга болно гэхээр үнэ нь найдвартай өснө гэсэн үг. Хятадууд бараг дөрвөн тэрбум гаруй тонн нүүрсийг бүтэн жилд хэрэглэдэг. Өөрсдөө бараг дөрвөн тэрбум тонн орчим нүүрс дотоодоосоо гаргадаг. Хятадын нүүрсний салбар ч үнэ нь уначихаар хүнд байна гэсэн үг.
Тийм учраас орон нутгийнх нь уурхайнууд үнээ өсгөх тал дээр анхаарч байгаа юм билээ. Ер нь Орос, Индонез, Австрали, Хятад зэрэг улсын нүүрсний уурхайн нөхцөл байдлыг хараад байхаар өнгөрсөн жилүүдийн зарагдсан нүүрсний үнэ хаа хаанаа салбаруудыг дампууруулж байгаа. Тэгэнгүүт нүүрсний олборлолт багасаад ирэхээр хүссэн хүсээгүй үнэ нь өсөх байх гэж таамаглаж байна. Үүний нэг тод жишээ нь, Индонез улс болж байна.
Г.БАЛГАРМАА







Зочин · 1 цагийн өмнө
SEXSDN MERGJLN SEXSYGR UILCHLI VAWALDGCH XANGALTAI SEXSEER TAICHNA80955877
Зочин · 1 цагийн өмнө
SAWI BIEE UNELLEED VANXANI XUSSEN MASSAJLI BOOB XXI BOOW DOLOON80955877