Хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд автомашин шатсан дуудлага ОБГ-т ирэх болжээ.

Тодруулбал, Дархан-Уул аймаг, Дархан сум 6 дугаар багийн гарааш, автомашин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 19-ний өдрийн 07:07 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ийн 5х4 метрийн хэмжээтэй гарааш дотор иргэн Л-ийн “Toyota Prius-30” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраажээ. 

Мөн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 31 дүгээр хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 19-ний өдрийн 07:02 цагт хүлээн аавсны дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн “Toyota Prius Alpha” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан байна.

Түүнчлэн Чингэлтэй дүүрэг, 20 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 18:21 цагт ОБЕГ хүлээн авсан. Дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хааагчдыг очиход иргэн Д-ийн “Toyota Prius-30” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраажээ.