Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө.

Тэрбээр "Цалин хөлс, суурь үнэ нэмэгдүүлж байгаатай холбоотой үнэ тарифын мэдээлэл, төлөвлөж байгаа байдал, ЭМДЕГ-тай танилцах ажлууд эхэлнэ. Үүнд Эрүүл мэндийн яам өөрөө оролцоод яваад байгаа. Хөндлөнгөөс хараад байгаа юм биш. Бүхэл бүтэн баг гарчихсан тооцооллуудыг хийгээд Засгийн газар амласны дагуу, гурван талт хэлэлцээрийн дагуу цалингийн нэмэгдлүүд орно. Энэ дээр бүх тооцоолол хийгдчихсэн. Тиймээс нэгдүгээр сараас эхлээд хоёр сард өгөх цалин дээр 30 хувь нэмж орно" гэж мэдэгдлээ.