Ерөнхийлөгч уучлалаа буцааж болох уу?
3 цагийн өмнө

Яруу найрагч Ц.Хулантай холбоотой асуудал нийгмийн сүлжээнд асуудал болон яригдсаар байна. Тэрээр гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан болох нь гурван шүүхээр тогтоогдон ял эдэлж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан билээ.
Гэвч Ц.Хулан энэ үнэнээ үгүйсгэн, уучлал бус улс төрийн ойлголцол хүсч, хэрэг дахин дахин хянуулж, гэм буруу хүлээлгүй гарч ирсэн хэмээн өөрийгөө ямар ч буруугүй мэтээр ярих болсон юм.
Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яруу найрагч Ц.Хуланд үзүүлсэн уучлалаа буцаж болох тухай зарим хуульчид ярих болов. Тэднийхээр хууль зүйн хувьд уучлаарай гэж хүсэлт гаргахдаа худлаа хэлж, мэхэлсэн, агуулгын хувьд алдаа гарсан буюу уучлах явцад буюу процесс дээр худал хэлж алдаа гарсанд тооцогдоно.
Энэ бол Ерөнхийлөгчийн асуудал биш, харин уучлал гуйгч өөрөө өөрийнхөө хүсэлтийн хууль зүйн хүчин чадлыг үгүйсгэж байгаа хэлбэр мөн. Иймд алдаатай гаргасан шийдвэрээ Ерөнхийлөгч засахын тулд уучлалаа хүчингүй болгож болох гэнэ.
С.Сарнай
sonin.mn







Монгол · 4 минутын өмнө
тэр зөв өө
Зочин · 3 цагийн өмнө
BOOB XXI BOOW DOLOON80955877AL SEXSDEX