УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.

Ингэхдээ УИХ-ын дарга Н.Учрал "Таван жилийн өмнө 400 хүнтэй ажиллаж болоод байсан Монголбанкны орон тоо 700 давсан орон тоогоо танаж цомхотгох шаардлагатайг С.Наранцогтод захисан. Тус банкны чиг үүргийн давхардал нь ихэссэн аж. Хэн юу хариуцаж байгаа нь мэдэгдэхгүй, мөнгө төгрөг хэвлэх зэргээр хариуцлага алджээ. Энэ бүхний ачааг нь иргэд үүрч байна.Хэмэлтийн хуулийг бүх шатанд хэрэгжүүлдэг. Гэтэл нэг байгууллага огт хэрэгжүүлэхгүй байна хэмээн их хурлын дарга олон нийтэд мэдээлж олныг бухимдуулсан.

С.Наранцогт Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдоод бүтцээ өөрчилж, 19 газар, хэлтсээс 9-ийг нь татан буулгах төлөвлөгөөгөө УИХ-ын даргад танилцуулсан юм.

Үүний дагуу 126 орон тоог цомхотгож байгаа юм байна. УИХ-ын дарга Н.Учрал төгрөгийн ханшийг тогтвортой байлгаж, цалин орлогыг хамгаалах мөнгөний бодлого эцсийн эцэст бодлогогүй мөнгө, мөнгөгүй бодлого болсон гэж хэлсэн юм. Монголбанк 126 ажилтнаа цомхотгох нь ээ.