"Н.Тавинбэхийг иймэрхүү зүйл хийхгүй болов уу гэсэн хувь хүний үнэлэмжтэй явдаг"
2 цагийн өмнө

Эрчим хүчний сайд болон Эрчим Хүчний Яам(ЭХЯ)-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэхийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр Авлигатай Тэмцэх Газар(АТГ) шалгаж буйгаа энэ сарын 16-нд мэдээлсэн.
Хамтарч ажиллаж байсных нь хувьд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг үүнд ямар байр суурьтай байгааг нь сэтгүүлчид тодруулахад "Би Н.Тавинбэхийн дараа Эрчим хүчний сайдаар томилогдсон. Намайг сайдаар томилогдоход Н.Тавинбэх Төрийн нарийн бичгийн даргаар хамтарч ажилласан. Хуулийн байгууллага шалгаж байгаа учраас энэ хүний тухай элдэв зүйл яримааргүй байна. Үнэн мөн нь тогтоогдох байх.
Монгол Улсын Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар би хөндлөнгөөс нөлөөлөл үзүүлэх эрхгүй. Н.Тавинбэхтэй хамтарч ажиллаж байсан хүний хувьд иймэрхүү төрлийн зүйл хийхгүй болов уу гэсэн хувь хүний үнэлэмжтэй явдаг. Гэхдээ үүнийг би биш хуулийн хяналтын байгууллага тогтооно. Хууль зөрчсөн бол хариуцлага хүлээж, хууль зөрчөөгүй бол олон нийтэд мэдээлэх байх" гэв.
Сайд асан Н.Тавинбэхийг 10 аймагт дулааны станц барих нийт 148.7 сая ам.долларын зээлийн санхүүжилттэй төслийн зөвлөх үйлчилгээнд 9 сая ам.долларын гэрээ байгуулсан ч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэрээний хугацааг сунгасан, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлсэн гэдэг үндэслэлээр саатуулан шалгаж байгааг тухайн үед АТГ мэдэгдэж байв.
Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх ... үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй.







Зочин · 2 цагийн өмнө
SEKSEER VABALDI CALYYXN SHAALGX DYRTAI VNZN SEKSEER TAWILT80955877
Зочин · 2 цагийн өмнө
2ERD XUCHINDUULI80955877AL SEXSEER ANUSN BOOB DOLOON