Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарсан тохиолдолд дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана
3 цагийн өмнө

-Дүүжин замын тээвэр нь цахилгаанаар ажилладаг. Хэрвээ эрчим хүчний тасалдал үүсвэл зорчигчдыг эрсдэлээс хэрхэн сэргийлэх вэ?
-Дүүжин замын тээвэр төслийн техникийн шийдэлд тусгаснаар үндсэн цахилгаан тасарсан тохиолдолд автоматаар залгагдах нөөц генератортай байна. Уг нөөц генератор нь 400 кВт хүчин чадалтай бөгөөд тог тасалдах зэрэг эрсдэлт нөхцөлд бүх кабиныг зогсоолд хүргэж, зорчигчдыг аюулгүй буулгах зориулалттай. Энэ бол олон улсын аюулгүй байдлын стандарт бөгөөд үүнийг дүүжин замын тээврийг нэвтрүүлсэн бүх оронд мөрддөг. Нөөц генераторыг Франц улсаас тээвэрлэн, агуулахад байрлуулаад байна.
-Дүүжин замын тээвэр хэдэн хэмд үйлчлэх стандарттай байдаг вэ?
-Манай улс эрс тэс уур амьсгалтай, -40°с хүртэл хүйтэрдэг учраас зөвхөн дүүжин замын тээвэр гэлтгүй бусад шинэ технологийн хувьд ч томоохон шалгуур болдог. Дүүжин замын тээвэр анх Альпийн нурууны мөнх цастай оргилууд, цанаар гулгагчдын орчин буюу байнгын хүйтэн, шуургатай газарт зориулагдан бүтээгдсэн тул өвлийн нөхцөлд хамгийн найдвартай ажиллах шалгагдсан тээвэр гэж тооцогддог. Мөн барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлтэд тохируулан гадна агаарын үнэмлэхүй хамгийн бага температураар тооцоолж төлөвлөсөн. Тээвэр хүйтэнд асуудалгүй ажиллахын тулд ган татлагын агшилт, суналтад тааруулан автоматаар мэдрэн чангалах үүрэг бүхий төхөөрөмжөөр тоноглогдсон. Түүнчлэн өвлийн улиралд ган татлага дээр мөс тогтож, гулсалт үүсэхээс сэргийлэн зогсоол бүрд мөс хусах, цэвэрлэх автомат төхөөрөмжүүд ажилладаг нь тээвэрлэлтийн аюулгүй байдлыг баталгаажуулдаг. Хамгийн чухал нь зорчих кабин нь дулаан, тухтай байх ёстой. Тиймээс бүхээг нь дулаан алдагдал багатай материалаар хийгдсэн төдийгүй суудлын халаалттай байх тул гадаа хэчнээн хүйтэн байсан ч, иргэд дулаан тухтай орчинд зорчих боломжтой байна.
-Ашиглалтад орсны дараа дүүжин замын тээврийн үйл ажиллагааг хэн хариуцах вэ?
-Дүүжин замын тээвэр нь манай улсад анх удаа нэвтэрч буй шинэ төрөл учир түүнийг дагасан эрх зүйн орчин, техникийн шаардлагыг шинээр бүрдүүлж байна. Угсралтын ажил нь Монгол Улсын барилга, хот байгуулалтын норм, дүрэм болон олон улс, ялангуяа Европын холбооны EN стандартын дагуу хийгдэж байна. Зам, тээврийн хөгжлийн яам болон холбогдох агентлагуудаас "Зорчигчийн ган татлагат дүүжин болон чирэх замыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм" баталж, “Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага” бүхий 15 багц стандартыг MNS болгон нутагшуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Түүнчлэн төсөл хэрэгжсэний дараа, тээвэрлэлтийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд удирдаж, өдөр тутмын хяналтыг хариуцах бүтэц бүрдсэн. Дүүжин замын тээврийн ашиглалтыг хариуцах “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ нь тусгай бие даасан байгууллага байх учир мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөцөө бэлтгэж, аюулгүй ажиллагааг хангасан үйл ажиллагааг тогтмол явуулах үүрэг хүлээнэ.
Ингэснээр тус нэгжийн инженер, техникийн ажилтнуудыг төсөл хэрэгжүүлэгч Францын "Пома групп"-ийн дэргэдэх "Пома академи"-ийн олон улсын мэргэшсэн инженер, багш нараар дадлагажуулан сургах, мөн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Аюулгүй ажиллагааг хангасан нийтийн тээвэр хэвээр байх арчлалтыг тусгайлан хариуцах байгууллага байх учир үүнд эргэлзэх асуудалгүй.







Зочин · 48 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 3 цагийн өмнө
DYYDLGN80955877SHAALGAX ERD TAALLAAR SEXSY
Зочин · 3 цагийн өмнө
TSAG XUCHINDUULN BOOB DOLOOJ XOXN TPMSGN DOLOOX80955877