"Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нарыг огцруулахыг шаардаж байна. Ерөнхий сайд тэдэнд хэрхэн хариуцлага тооцох вэ гэдгийг харъя"
2 цагийн өмнө

Ардчилсан Намын 4/11 мэдээллийн цагаар эрчим хүчний салбар дахь цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Ө.Шижир "Бид өглөө сэрэхэд тоггүй, орой харихад бас л тоггүй хотод амьдарч байна. Ирээдүй цаг дээр асуудлыг ярьж, "Хоёр жилийн дараа сайхан болно" гэж худлаа ярьж ирсний бодит үр дүн энэ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд эрчим хүчний аюулгүй байдлын талаар тусгасан байдаг. Гэтэл Монгол Улсад Эрчим хүчний аюулгүй байдал бүрэн алдагдлаа.
Өнөөдрийн эрчим хүчний салбарын нөхцөл байдал бол худлаа ярьж байсны үр дүн юм. Эрчим хүчний аюулгүй байдал бүрэн алдагдаад байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд ДЦС III, ДЦС IV-т ээлж дараалсан дэлбэрэлтийн улмаас хүний амь нас хүртэл хохирсон. Харамсалтай нь хэн ч хариуцлага хүлээдэггүй.
Эрчим хүчний реформын үндэсний хороог татан буулгасан нэрийн цаана Шадар сайдын ажлын албан дээр түүнээс салаалсан нэгжүүдийг байгуулсан байна. Нэг салбарыг хэд хэдэн сайд өөр өөр асуудлаар хариуцдаг болоод ирэхээр үүсээд байгаа нөхцөл байдал дээр хэн ч хариуцлага хүлээдэггүй тогтолцоо бий болсон байна.
Иймд Ерөнхий сайд Г.Занданшатарт хандан ажлын хариуцлага алдсан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах, хариуцлага тооцох албан бичиг хүргүүлэх тухайгаа ийнхүү мэдэгдэж байна. Шинэ Үндсэн хуулиар Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдахгүйгээр парламентын гишүүдэд зөвхөн шаардах эрх л бий.
Ерөнхий сайд өөрөө ажлын хариуцлага тооцох тухай их ярьдаг. Үр дүн шаарддаг. Тэгвэл хамгийн том ажлын хариуцлага алдсан хоёр сайддаа ямар хариуцлага тооцохыг харья. Хуулийн дагуу Ерөнхий сайд Засгийн газрын сайд нараа эргүүлэн татах бүрэн эрхтэй" гэлээ.







Зочин · 49 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2 цагийн өмнө
ANUSN AL SEXSYGEER BOOB XXN BOOW DOLPOJ80955877TAASHAALDI