“Цөхөрсөн” эдийн засагтай монгол
2014/07/24
Биднийг баяр наадам хэмээн хөл хөөр болж байх хойгуур улам л эдийн засгийн асуудал доройтлоо.
Тодруулбал, ам.долларын ханш энэ долоо хоногт гуравлдахь удаа нэмэгдлээ. Дээр нь хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр л байна. Долдугаар сарын 1-нээс эхлэн талх, гурилан бүтээгдэхүүний үнэ 100-150 төгрөгөөр нэмэгдсэн. Мөн махны үнэ буурахгүй нэмэгджээ. Түүнчлэн манай улсын зээлжих зэрэглэлийг буурсан.
Үүний шалтгаан нь Монгол Улсын гадаад хөрвөх чадвар муудсан, гадаад валютын албан нөөц буурсан нь үндэслэл болсон гэх дүгнэлтийг гаргажээ.
Зээлжих зэрэглэл буурсан нь мөлхөж буй эдийн засгийг элгээр нь хэвтүүлж байгаа нь илрэл. Инфляц 14.6 хувьд хүрсэн, валютын ханш аль хэдийнэ 1860 төгрөг хүрчихлээ.
Өнөөдрийн байдлаар монголбанкнаас зарласан ханш нэг ам.доллар 1853 төгрөг байгаа бол арилжааны банкуудад авах үнэ нь 1842-1846 төгрөг байна. Харин зарах үнэ ханш нь 1860-1862 төгрөг.
Махны үнэ: Энэ сарын 23-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 14.1 хувь, үхрийн ястай махны үнэ 11.0 хувь, үхрийн цул махны үнэ 13.9 хувь, адууны махны үнэ 15.9 хувиар буурч, ямааны махны үнэ 1.9 хувиар өссөн байна. 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6600 төгрөг, үхрийн /ястай/ мах 7770 төгрөг, үхрийн цул мах 9280 төгрөг, адууны мах 5555 төгрөг, ямааны мах 6200 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.9 хувиар буурч, дээд зэргийн савласан гурилын үнэ 1.2 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 8.8 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 19.5 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногийнхоос 2-р зэргийн гурилын үнэ 8.9 хувиар өсч, дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.2 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.8 хувиар буурчээ.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос 1.5 хувиар буурч, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос 1.8 хувиар өссөн байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 31.6 хувь, төмсний үнэ 30.7 хувь, манжингийн үнэ 52.6 хувиар өсч, сонгины үнэ 1.9 хувь, байцааны үнэ 5.7 хувиар буурав.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 3.3 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 5.2 хувь, задгай сүүний үнэ 34.0 хувиар, өмнөх 7 хоногийнхоос “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 2.0 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.5 хувиар буурсан байлаа.
Ургамлын тосны үнэ: өмнөх сарынхаас 0.8 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.5 хувиар өссөн бол, өндөгний үнэ өмнөх сарынхаас 7.8 хувь, өмнөх 7 хоногийнхоос 2.7 хувиар буурч, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 12.3 хувь, өмнөх 7 хоногийнхоос 2.9 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ.
Ам.долларын үнэ, өргөн хэрэглээ бараа бүтээгдэхүүний өссөөр байгаа энэ үед "ЭЗЭН-100" хөтөлбөрийн үр дүн харагдахгүй байна гээд гомдолчихож буруутахгүй.
Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийн тоолуур нь зогсоход нэг сар хүрэхгүй хугацаа үлдсэн. Гэвч энэ хөтөлбөрийн үр дүнг бид үзэх хол байна даа.
Х.Даваа
Зочин · 2014/07/25
Сонин юм. Би үүнтэй санал нийлж
Зочин · 2014/07/25
Vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.Une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.Batalgaa 3jil.Engiin tor 15000tog.Baga nasnii huuhedtei aild:Salhivchiig delgej neehees sergiilsen hamgaalaltiin tsoojtoi bariuliig 15000tog-r hiij bna.Oros tech kompani.Utas:95000020,95050020..............Anhaarah zuil:Hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
зүрх судас · 2014/07/25
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга лекц 7 сарын 26-ны 12 цагаас явагдах гэж буй тул та бүхнийг урьж байна. Тус лекцээр Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны бөглөрлөөс шалтга******** бүх төрлийн эмгэгүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцана. АУ доктор лекцийг удирдан явуулж, бүтээгдэхүүн хэрэглэх хүсэлтэй хүмүүст хувьчлан зөвлөгөө өгөх тул бүх шинжилгээтэйгээ ирэхийг хүсч байна. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
Зочин · 2014/07/25
Зочин · 2014/07/25
Зочин · 2014/07/25
сонирхолтой