Багш нарын цалинг 50 хувиар биш 50 мянган төгрөгөөр нэмсэн үү?!
8 цагийн өмнө

2026 он гарсан даруйд л багш, эмч нарын цалин хөлсийг 50 хувиар нэмэгдүүлнэ гэж сайд нь хүртэл хэлсэн байдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар багш нар цалингаа 50 хувь биш 50 мянган төгрөгөөр нэмэгдсэн үү, илүү цагийн мөнгө бодох нь бүү хэл хасагдчихсан байна гэх багш нарын гомдол өчигдрөөс эхлэн хөвөрч эхэллээ.
Угтаа бол Боловсролын яамнаас 2026 оны нэгдүгээр сарын 20-нд багш нарын 50 хувиар нэмэгдүүлсэн цалингийн задаргааг дараахь байдлаар тайлбарласан билээ. Гэвч энэхүү цалинг авсан багш одоогоор алга.

Боловсролын сайд П.Наранбаяр "Багш нарын үндсэн цалин 50 хувиар нэмэгдэж буй нь бодитой зүйл. Хоол, унаа гэх мэт зарим нэмэгдэл шингэж байгаа. Тооцооллоор 1,484,000 төгтөг байсан үндсэн цалин 2,226,000 төгрөг болж нэмэгдэж байгаа. Одоо нэгдүгээр сарын цалин орохоор магадлан харж болно шүү дээ" хэмээн ярьсан удаатай.
Гэтэл үндсэн цалинг нэмэгдүүлээд, зарим төрлийн урамшуулал цалинг хасаж, үлдсэн хэсгийг нь Засгийн газрын тогтоолын дагуу хууль бус аргачлалаар дутуу бодож олгох болсон. Энэ нь цалин нэмж буй мэт харагдавч багш нарын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцдэг байсан урамшууллыг үгүй хийжээ.
Монголын багш өнгөрсөн намар орон даяар олон хоног ажил хаяж, суулт зарласан нар орон даяар ажил хаяж хэдэн сурагчаа бүртэлзүүлэн байж арайхийж цалин нэмүүлэх сураг гаргуулж аваад ажилдаа орцгоосон. Тэдний цалинг Засгийн газартай цалингаа 50 хувиар нэмэгдүүлэх гэрээ байгуулсан гэж байв.
Харин ийн амлалт нь биелэхгүй байгаа талаар тодруулахад, эдийн засгийн нөхцөл байдал холбоотойгоор 2026 оны төсөв суулгасан багш, ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх 618.2 тэрбум төгрөг хүрэлцэхгүй болсон гэжээ. Тэр ч бүү хэл "Хэмнэлтийн хууль" үргэлжилж буй талаар сануулга өгсөн гэх нт тэр. Улмаар ур чадвар, унаа хоол, заах арга зүйн нэмэгдлүүдийг царцаагаад байгаа аж.
Боловсролын салбарын 500 гаруй сургуулийн 30 гаруй мянган багш, ажилчин анх 2025 оны аравдугаар сарын 9-нд суулт зарлаж эхлэхдээ сарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж эхэлсэн байдаг. Энэхүү шаардлагыг хүлээн авч, 2026 оны нэгдүгээр сард цалинг 2.8 сая төгрөг болгож, даруй 50 хувиар, ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс 26 хувиар тус тус нэмэгдүүлнэ гэж амлалт өгсөн нь шилний цаанаас модон чихэр өмхүүлсэн болж таарав уу даа, үнэхээр харамсалтай!!!







Зочин · 1 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 8 цагийн өмнө
SAWI VANXANDAAD SXN VANAGLTAL XUCHINDUULEED 80955877BOOB XOXOJ BOOW DYRTAI DOLOOX