Энэ онд Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 километр авто зам барина гэж өнгөрсөн онд мэдээлж байв.

Тус шинэ замыг Нийслэлийн Замын Сангийн хөрөнгөөр барихаар төсөвлөжээ.

Тодруулбал Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх авто зам, гүүрийг хоёр жилийн хугацаанд буюу 2026-2028 онд барих бөгөөд нийт төсөвт өртөг 64.9 тэрбум төгрөг байна. Үүнээс энэ онд 15.4 тэрбумыг бүтээн байгуулалтад зарцуулахаар НИТХ-аас баталжээ.

Энэхүү хоёр эгнээ бүхий 12.5 километр урт авто замаар хүнд даацын автомашин зорчих зориулалттай байна.

Уг авто зам ашиглалтад орсноор Хүннү хотыг барьж байгуулах дэд бүтцийн суурь богино хугацаанд тавигдах давуу талтай гэж тооцоолжээ.