"Хүүхдийн 100"-д байрлах цэнгээний газрын гадна "Говь" ХК-ийн захирал Б.Амарсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нарын хүмүүс маргаан үүсгэж Д.Саяннямбуу гэх иргэний биед халдаж хүнд гэмтээсэн хэрэг гарсан билээ.

Дээрх хэргийн гэм буруугийн шүүх хурал яг одоо болж байна. Энэ үеэр прокурорын зүгээс "Бусдад чирэгдэж дээш харж унасан байсан Д.Саяннямбууг Б.Амарсайхан баруун гараараа 2 удаа, Л.Алтан-Очир хөл болон гараараа, Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нар өшиглөж байгаа нь бичлэгээр нотлогдож байна. Д.Саяннямбуугийн биед ХҮНДЭВТЭР, Ц.Санжаачойпэлийн эрүүл мэндэд ХӨНГӨН гэмтэл учирсан" гэлээ.