Ш.Жамъяндорж: Иргэд “Би ийм их хэмжээний мөнгө хожсон юм байна” гэх сэтгэл хөдлөлөөр хандаж, хохирдог
2 цагийн өмнө

-Сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан ямар төрлийн залилангууд идэвхжиж байгаа вэ?
-Сар шинийн баяр дөхсөн энэ үед бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авахтай холбоотой залилах гэмт хэрэг их гардаг. Сүүлийн 10 хоногт үйлдэгдэж буй гэмт хэргүүд дотор лайв сугалаа, чулуунаас үнэт эрдэнэ хожих, олборлох гэх мэт залилах гэмт хэрэг нэлээд идэвхэжсэн. Түүнчлэн нэг иргэн орон нутгаас дөрвөн үхэр зарна гэсэн хуурамч зарын дагуу холбогдож, мөнгөө шилжүүлээд залилуулсан байна. Тухайн иргэн цахим сүлжээнд тавигдсан зард итгээд, мөнгөө шилжүүлчихсэн байгаа юм. Сүүлд нь дөрвөн үхэр болон мөнгө ч үгүй үлдсэнээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан байх жишээтэй.
Мөн цагаан сарын баяр дөхөж буйтай холбоотойгоор буйдан засаж, хийж өгнө гэсэн залилах гэмт хэрэг нэлээд үйлдэгдэж байна. Иргэд сар шинийн баяртаа зориулаад гэрийнхээ буйданг засаж, янзлуулах хэрэгцээ үүсдэг. Үүнийг нь гэмт этгээдүүд маш овжин ашигладаг. Цахим орчинд буйдан засна, хийж өгнө гэх зар байршуулдаг. Үүнийх нь дагуу иргэд холбогдоод, засварын мөнгөө төлөөд, буйдангаа өгөөд явуулчихдаг. Эцэст нь буйдан ч үгүй, мөнгө ч үгүй үлддэг.
-Мөн хуурамч архи болон ууц чанаж өгнө гэх залилангууд ихэсдэг?
-Удахгүй цагаан сарын баяр болох гэж буй учир цагдаагийн байгууллагаас “Цахим архи” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа.
Өнгөрсөн онд бид хуурамч архи, акц цахимаар худалдан борлуулсан нэлээд зөрчил гэмт хэргийг илрүүлсэн. Ойролцоогоор 10 мянга гаруй тонн хуурамч архийг устгалд оруулсан байдаг. Энэ жил ч төлөвлөгөөнийхөө дагуу хяналт шалгалтын ажлаа эхлүүлээд явж байгаа. Одоогоор хуурамч архитай холбоотой дуудлага мэдээлэл ирээгүй. Энэ гэмт хэрэг нь хяналт, шалгалтаар илэрдэг онцлогтой. Баяр хараахан болоогүй учраас одоо иргэд ууцаа чанавал муудна, хуршина гээд асуудал бий. Өмнөх жилүүдийн нөхцөл байдлаас харахад ууц чанана гэсэн хуурамч зар ихээр явдаг. Тэгээд энэхүү хуурамч зарын дагуу иргэд холбогдоод өөрийн эд зүйл, мөнгөөрөө хохирдог. Тиймээс энэ жил эрсдэлээ тооцоолоод, найдвартай аж ахуйн нэгжээр ууцаа чануулах хэрэгтэй. Ялангуяа битүүний өдөр ачаалал их үүсч, энэхүү эрэлт хэрэгцээн дээр залилагч нар тоглолт хийдэг. Үүнээс болоод иргэд баярын ширээний ууц, мөнгө ч үгүй хоцордог. Нэмээд хэлэхэд, Монгол Улсын хэмжээнд 2025 онд 16906 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь нийт гэмт хэргийн 35.6 хувийг эзэлж байгаа. Нийт бүртгэгдсэн залилах төрлийн гэмт хэргийг үйлдлийн аргаар нь ангилан харвал 12233 буюу 72.3 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн. Үүний дийлэнх буюу 42.2 хувь нь онлайнаар бараа, үйлчилгээ захиалах хэргүүд байна.
-Ер нь иргэд залилах гэмт хэрэгт ихээр өртөж байгаа шүү дээ. Иргэдийн зүгээс ямар сул тал ажиглагдаж байна вэ?
-Уг нь иргэд анзаараад харвал залилан гэдэг нь тодорхой байдаг юм. Гэхдээ зарим хүн үүнийг сайн анзаардаггүй. Сүүлийн үед үйлдэгдэж буй залилангууд нь олны танил хүмүүсийн зургийг ашиглаж байна. Жишээ нь, хамгийн сүүлд “IKON”сайтын пейж хуудас шиг сошиал хаяг үүсгээд "Дефакто" Д.Жаргалсайхан гуайн зургийг ашиглаад линк байршуулчихсан байгаа юм. Тухайн линк дээр дарж орвол Д.Жаргалсайхан гуай энэ сайтад ярилцлага өгчихсөн юм шиг харагдана. Гэтэл энэ линк нь цаагуураа иргэдийн хувийн мэдээллийг хуулбарлах, цаашлаад данснаас нь мөнгө шилжүүлж авах ажиллагаа. Уг нь линк рүү дарж орсон бичвэрийг нь сайн харвал угаасаа хиймэл оюун ухаан ашигласан гэдэг нь илэрхий байсан. Уншаад үзвэл яамны нэр буруу, ярилцлага нь утга агуулгын хувьд огт авцалдахгүй, залилан гэдэг нь тодорхой харагдахуйц байдаг. Гэхдээ иргэд үүн дээр л алддаг. Сайн нягталж, уншиж, ажиглахаасаа илүү шууд хараад өнгөрдөг юм. Нүдэнд дасал болсон лого, Д.Жаргалсайхны зураг, ярилцлагын хэлбэрт хууртчихсан. Харагдах байдалд нь хууртагддаг юм. Ялангуяа иргэд мөнгөтэй холбоотой залилах гэмт хэрэг дээр шууд сэтгэл хөдлөлөөр хандаж хохирдог.
-Жишээ нь, ямар сэтгэл хөдлөл байж болох вэ?
-Иргэд урамшууллын болон хожсон гэх мөнгөө авахаа л түрүүлж бодоод байгаа юм. Би ямар азтай, ёндоотой байна вэ. Их хэмжээний мөнгө хожчихлоо гэх сэтгэл хөөрөлд автчихдаг. Дээр нь залилагч нар олон нийтийн итгэлийг аль хэдийнэ олсон, аж
ахуйн нэгж, байгууллагын логоог ашигладаг учраас иргэд харах өнцгөөсөө шууд итгэдэг нийтлэг талтай. Дийлэнх тохиолдолд залилагч нар маш их хэмжээний мөнгөн дүн санал болгохоор иргэдийн сэтгэл зүй өөр болдог. “Би ийм хэмжээний мөнгө хожсон юм байна шүү дээ” гэх гэнэн, итгэмтгий байдал үүсдэг гэсэн үг. Шуудхан хэлэхэд, шунал гэх зүйлдээ автдаг. Үүнээсээ болоод залилах гэмт хэргийн хохирогч болох эрсдэл нь нэмэгддэг юм. Би мөнгө хожсон гэх сэтгэлийн хөөрлөөр хандаж байна. Тийм учраас иргэд сайн нягталж, бодит байдалтай харьцуулан бодох хэрэгтэй. Түүнчлэн хусдаг сугалааны арга нэлээд нарийссан. “Манайх цорын ганц зөвшөөрөлтэй. Бусад нь залилан шүү. Сэрэмжлээрэй” гээд хонины арьс нөмөрсөн чоно шиг арга хэрэглэдэг болчихсон. Залиланд өртөв гэж уриалж байгаа хэрнээ өөрсдөө залилагч байх жишээтэй. Учир нь Монгол Улсад хусдаг сугалааны ганц ч зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байхгүй.
-Залилагч нар хиймэл оюун ухаан, хуурамч аппликэйшн ашиглан гэмт хэрэг үйлддэг. Тэгэхээр компьютерын ухааны мэдлэг нэлээд өндөртэй хүмүүс байдаг гэсэн үг үү?
-Энэхүү залилан нь Монгол Улсын нутаг дэвсгэрт цахим халдлага хийж буй гэдэг утгаараа үйлдэгдэж байна гэх зүйл ажиглагдахгүй байгаа. Ер нь БНХАУ болон Орос улсын талаас гэж таамаглаж байна. Жишээ нь, хусдаг сугалааг харвал Өмнөд Монгол эрэгтэй, эмэгтэй хүн ярьдаг шүү дээ. Мэдээж, монгол хүмүүс ч ярина. Ерөнхийдөө төвлөрсөн нэг газарт үйлдэгдэж байж болзошгүй. Мөн мэдээлэл хуулж авч буй нөхцөл байдал болон иргэдийн дансан дахь мөнгийг шилжүүлж авсан линк рүү ороод харахаар дандаа Орос, Хятад гээд өөр улсын бичиг гарч ирдэг. Хиймэл оюун ухаан ашиглаад тухайн орны хэлээр мэдээллээ орчуулаад, нүүр хуудас үүсгэдэг. Тэгээд нүүр хуудсан дээр нь дарахаар тухайн линк рүүгээ ороод, хүний хувийн мэдээллийг нь хуулж авдаг аюултай үйл ажиллагаа ажиглагдаж байна.
А.Даваадулам







Зочин · 2 цагийн өмнө
DYRTAI XUSDEG SEKSYGR TACHAANGUI XAMTRAGCH BOLI80955877
Зочин · 2 цагийн өмнө
SEXSEER XAMTRACH BOLI80955877SADARLAX
Зочин · 2 цагийн өмнө
GANTS SEXSYGEER VABALDI80955877XUSSEN BOOL BOLI80955877
Зочин · 2 цагийн өмнө
DYYDLGR80955877XUCHINDI TOMSGN XELEERE DOLOOMR80955877AL SEXSY
Зочин · 2 цагийн өмнө
SHAAX AXN ANUSN NUXN XELEERE GUN DOLOOJ80955877
Зочин · 2 цагийн өмнө
SADARTLA XUCHINDEED URN SHINEGENE AMSI80955877SEXSDEX
Зочин · 2 цагийн өмнө
DYRTAI BOOB AMTAIXAN SERELTEI XXI BOOW DOLOOJ TOMSGN XELEERE EZEMDMEER DOLOOJ80955877