Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ
2 цагийн өмнө

Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. Өчигдөр буюу нэг өдөрт улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгдсэнээс нийслэлд 8, орон нутагт 17 бүртгэгдсэн байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэх боломжтой. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.







