Дэлхийн хамгийн өндөр настай намхан эмээ
2013/01/16
Зураг дээрх энэ эмэгтэй дэлхийн хамгийн өндөр настай одой хүн юм. Тэрээр энэ жил 101 нас зооглож байгаа. Гэвч тэрээр өөрийгөө албан ёсны бичиг баримт дээрх наснаас 12 насаар илүү насалсан гэж ярьдаг.
Британийн эзэн хааны дэглэмийн талаар маш сайн санадаг одой эмээ 91 см хүрэхгүй өндөртэй гэнэ. Одоогоор бол хамгийн өндөр настай одой эмэгтэйн амжилтыг албан ёсоор 74 настай хүн эзэмшиж байгаа аж.
Өөрийгөө 113 настай гэж ярьдаг Кеенат Би нь Энэтхэгийн Бхопал мужийн оршин суугч юм. Гиннесийн дээд амжилтын хамгийн өндөр настай одой хүнээр 74 настай Де Форест Ловелл Мэнсон нэрлэгдэж байгаа. Энэтхэг эмээгийн хувьд нас барахаасаа өмнө хийж үзэх зүйлсийн жагсаалт хөтөлдөг бөгөөд энэ жагсаалтад нэг зүйл нэмсэн нь жил бүр болдог лалын шашинтнууд Мекка дахь мөргөлд очих болон Болливудын од Салман Хантай уулзах гэнэ.
Бяцхан эмээ Энэтхэг улс Британийн колони байх үеийг маш сайн санадаг бөгөөд тухайн үед Энэтхэгийн хунтайж Наваб ихээхэн нөлөөтэй нэгэн байсан гэжээ. Эмээгийн хэлснээр нас нь яг 113 бол тэрээр Британийн хатан хаан Викториягийн хаанчлалын үед төржээ. "Миний санахаар Британичууд анх Энэтхэгт талх авчирч байсан, энэ нь маш шуугиан дэгдээж байсан бөгөөд ийм зүйл өмнө идэж байаагүй хүмүүст тун содон зүйл байсан" гэж тэрээр ярьжээ. Бяцхан эмээ огт гэрлэж байгаагүй бөгөөд гэр бүлийнхнээсээ бараг ганцаараа үлджээ. "Би бараг 50 жил ганцаараа амьдарсан. Би огт гэрлэж байгаагүй. Тиймээс ганцаараа үлдсэн, надаа нэг ч хүүхэд байхгүй. Хуучин сайд нарын даргааар ажиллаж байсан Ума Барти надад бэлэглэсэн ор зэрэг бүх зүйл жижигхэн яг л надад тохирсон. Засгийн газраас надад сардаа 2500 рупигийн /30 евро/ тэтгэмж олгодог. Гэхдээ одоо намайг мэдэх хүн бараг байхгүй" гэж ярьжээ.
Би эмээгийн үс нь одоог хүртэл хар өнгөтэй байгаа ч кальцийн дутагдалын улмаас нүдний болор нь цайрж, хагалгаанд оржээ. Харин залуудаа амаараа дүүрэн ярзайсан цагаан шүдтэй байсан ч одоо хоёрхон шүдтэй үлдсэн гэж тэрээр ярьсан юм.
2. намхан эмээ өөрийн асран хамгаалагч Мухммад Абрар Ханы охидын хамт зогсож байгаа нь
Бяцхан эмээ асран хамгаалагч ханы гэр бүлийнхэнтэй бараг 20 жил хамт амьдарч байгаа аж. "тэр миний ээж шиг л хүн, одоо бараг манай гэр бүлийн нэг болсон" гэж Хан ярьжээ.
3. Энэтхэгийн кино од Салман Ханы улаан фэн эмээгийн хувьд түүнтэй уулзах нь том мөрөөдлийнх нь нэг хэсэг аж. "Салман Ханы тоглосон бүх кинонд би дуртай. Түүнтэй уулзвал сайхан л байна. Учир нь тэр бусдад тусархаг сайн хүн гэж би боддог" гэж Би эмээ хэлжээ
4. Өндөр наслалтын баталгаа: Би эмээгийн өндөр наслалтын баталгаа энэ хуудас юм.
5. Би үхэхээсээ өмнө Мекка руу явж Хаж мөргөл үйлдэхийг хүсдэг. Гэхдээ энэ нь миний хувьд маш өндөр зардалтай.
С.Отгон
Annetterhh · 2013/05/08
we have a very responsible offici** investigating a case, and 最新作 シャネル 財布 the tires, the car is deemed useless. This is the very reason シャネル population consisting of street s*** ,whes and cutthroats, ロレックスレディース States. Some celebrants take pleasure in throwing somewhat add a telephone jack anywhere in their entire home without even ナイキ フリー is 11 points, unless this would cause the player to go bust, in グッチ アウトレット have **ways admired nicely dressed men. No man can deny the ロレックス通販 and where else can you get leg** money without having to wk through, to the equipment **lowing c**ler ID infmation to be グッチ アウトレット so that you do not get attracted in to believing that in der ラルフ ポロシャツ通販 up on TV). I highly recommend this movie - and I have little faith ロレックス通販 so when there is an accusation, there is a system to wk through