Ерөнхийлөгчид нэр дэвшихээр горилж буй Лу.Гантөмөр С.Баярцогтыг гол өрсөлдөгчөө гэж үзэж байна
2026/02/05

АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр нэгэн сайтын ярилцлагад оролцох үеэрээ "Хятад гаралтай хүмүүс л юм тарихдаа сайн юм билээ. Сэлэнгэ хавийн хүмүүс" хэмээн ярьсан нь нийгмийн сүлжээнд ихээхэн маргаан дагуулж байна. Иргэдийн олонхи нь Лу.Гантөмөр С.Баярцогтыг хатгаж өдөж байна гэж дүгнэж буй нь оргүй зүйл биш ажээ.
Энэ яриаг сонсмогц л дундаж Монгол хүнд шууд Сэлэнгэ аймагт төрсөн, Хятад гаралтай гэж бичигддэг, Газар тариалангийн чиглэлийн "Товхон хан" компаний бизнесийг олон жил амжилттай явуулж буй С.Баярцогт санаанд нь бууна.
УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө хагарч, бутарсан АН-ыг нэгтгэж, босгоход чухал нөлөө үзүүлсэн хүн нь С.Баярцогт байв. Гэвч түүнийг ялж, АН-ын дарга болохын тулд Х.Баттулга, Л.Гантөмөр нар нэгдсэн юм. Лу.Гантөмөр мөн УИХ-ын 2024 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн нэрсийг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэхийн өмнө С.Баярцогтын нэрийг Х.Тэмүүжингээр сольж байлаа.
Эдүгээ ч тэд өрсөлдөгчид хэвээр байна.
Учир нь Лу.Гантөмөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшихээр санаархаж буй бөгөөд АН доторхи хамгийн гол өрсөлдөгчөө С.Баярцогт гэж үзэж буй аж.
С.Сарнай
сонин.мн







Зочин · 2026/02/06
SAWN80955877
сонгогч · 2026/02/06
Монголын Оюутолгойн баялагыг харийнханд авилга авч, найр тавин үнэгүй өгч, улс орноо дийлэшгүй өрөнд унагаж, монголчуудын хүртэх ёстой ашгийг устгаж, дампууруулахад хүргэсэн, эх орноосоо урвасан баярцогт мэтийн хүмүүсийг бид сонгонэ гэж үү дээ...ийм тэнэг сонгогч арай байхгүй байлгүй дээ...
Зочин · 2026/02/05
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2026/02/05
TANILTSII
Лантуу · 2026/02/05
Хамгийн сайн нэр дэвшигч бол Гантөмөр мөн. Дэвшвэл хамаг хүчээрээ дэмжнэ.
Зочин · 2026/02/05
SAWI80955877
элбэгдорж наахуу нь байна. · 2026/02/05
Бололвсролын сайд байхдаа 17 той охиныг амрагаа бол гэж байсан бузар гаж донтонг ерөнхийлөгч болгочихвол яах бол. Бузар хулгайч илүү олон муухай зүйл хийнэ дээ.
Зочин · 2026/02/05
2ERD SEKSEER XUCHINDI BOOB XXN BOOW DOLOOJ80955877