Н.Учрал Ерөнхий сайд болоод Б.Энхбаяр, Б.Батцэцэг хоёрын нэгийг Ерөнхийлөгчид дэвшүүлэхээр бэлтгэл хангаж эхэллээ
3 цагийн өмнө

Улс төр наахнуураа машид ойлгомжгүй. Намууд, бүлэглэлүүд, тэр бүү хэл төрийн гурвын ажил үүрэг холилдон сүлэлдээд толгой эргүүлнэ. Гэсэн нь: Цаахнуураа маш эвгүй болж. Нууц товчооноо: Орондоо орох завгүй олзлолдон тэмцэлдэнэ гэдэгчлэн бөгс бөөрөө ухалцаад сүйд. Цагаан сар өнгөрөнгүүт улс төрчдийн хувьд хар нулимс урсгах хүн олон болох нь. Олон хүнийг хамарсан том хэмжээний баривчилгаа, байцаалт өрнөх нь. Энэ мэдээг хаа сайгүй нэвт ярьж байна. Энэнд МАН- ынхнаас гадна АН-ынхан ч өртдөг. Нэгэнтээ: Хууль шүүхийг гартаа авсан МАН- ын ялсан бүлэглэл нөгөө талынхнаа тэгж нам дарна. АН-аас ч Ерөнхийлөгчид санаархсан улсуудад: Яллагдагч, ядаад л сэжигтэн болгож намнана. Энэний хажуугаар засаг дахиад солигдох нь. Эхнээсээ буруу өрсөн ханыг буулгаж засдагтай ижилхэн МАН-ын дарга биш мөртлөө Ерөнхий сайд болсон, МАН- ын дарга байтал УИХ-ын дарга болсон хоёр хүн энэ хавар байр байрандаа очих нь. Уулаасаа: МАН- ын дарга Н.Учрал Ерөнхий сайд биш, УИХ-ын дарга болсон нь алдаа байсан. Мөнхүү: Г.Занданшатар УИХ-ын гишүүн биш, МАН-ын дарга биш учир Ерөнхий сайд байхад нэн тохиромжгүй. Жинхнээсээ тооноор үсэрч орж ирсэн нь Г.Занданшатарыг Ерөнхий сайдын суудалд удаахгүй нь. Уул нь тэр Ерөнхий сайдын суудлаас Ерөнхийлөгчийн сэнтий рүү үсрэх бодолтой. Гэвчиг: Юуных нь Ерөнхийлөгч болох нь. Нэгт: Тэрбээр хаврын улс төрийн пянг даахгүй. АН-ын: Дэд сайд нараа чөлөөлж, Б.Чойжилсүрэн, Т.Доржханд хоёрт хариуцлага тооцохгүй бол Засгийн газрыг огцруулах акцыг зохион байгуулна гэсэн нь сул үг биш. Ардаас нь АН-ынхан жагсаал, суулт, ажил хаялт, өлсгөлөнгөөр үргэлжлүүлэх, эсхүл дэмжихээр болж. Тэд энэ дээр: Цагаан морин жил эхлүүлсэн хувьсгалаа гал морин жилд үргэлжлүүлье гэж өөрсдийгөө ташуурдаж байна. Гэвчиг: Энэ мэт эсэргүүцлийн акц дан ганц АН-аас биш, ард нийтээс санаачлагдах нь. Ядах нь ээ: Г.Занданшатар өөрөө Ерөнхий сайдаар ажилласан найман сараа ашиглаж чадсангүй. Ажиллаж ч барсангүй. Хулгайтай тэмцэнэ гэх хуучин популизм хийсээр өнгөрөөв. Хүнээ хөгжүүлнэ гэснээ хүн муулсаар ирэв. Барих ганц ч төсөлгүй сууж байна. Хоёрт: Засгийн ажил явуургүй нь тогтоогдвол Г.Занданшатар тооноороо гараад л явчихна. Хариуцлага нь Н.Учрал дээр бууна. Гэсэн нь: Н.Учрал энийг харж, басхүү ухаарчээ. Тэрбээр Ерөнхий сайд болохоор зориг шулуудаж. Тэгээд хэвлэлийнхэн, судалгааны байгууллагынхантай уулзах гэх мэтээр Ерөнхий сайд болох бэлтгэлээ эрчимтэй базаагаад эхэллээ. Засгийн газрынхаа үндсэн чиг үүргийг яамдыг хариуцах сайд нараа орон нутагт ажиллах үеэрээ товлож. Мөнхүү: 27 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Хууль зүйн сайд Б.Энхбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хоёрын аль нэгийг нэр дэвшүүлэхээр тохирч. Базах нь ээ: Энэ хавар Г.Занданшатар солигдож, Н.Учрал Ерөнхий сайд болох нь. АН болоод ард нийтийн эсэргүүцэл гаарах нь. Г.Занданшатарт тэрийг дийлэхгүй. Басхүү: Намын даргаа Ерөнхий сайд болгохыг дэмжсэн МАН- ынхан ч Г.Занданшатар нэмэр тусаа оруулна. Тэгээд солино. Тэрний дараа 27 Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр сайдын нэг үзэх ньээ…
Ө.Билэг
ӨДРИЙН СОНИН







Зочин · 2 цагийн өмнө
ZALYYSN ANUSN NUXN XELEERE TAASHAALTAI DOLOOJ80955877
Зочин · 3 цагийн өмнө
TANILTSI SEXSYGR MASSAJLI80955877
Зочин · 3 цагийн өмнө
SEXSEER VANXANDAX XUCHINDUULI80955877
Зочин · 3 цагийн өмнө
BOOBN XXN BOOW DOLOOJ ANUSDX AL SEXSEER BIEE UNELLEED TSAG SADARLI80955877