Гэр хорооллын 800 айлыг нарны эрчим хүч, батарей хуримтлуур хосолсон сүлжээнд холбохоор болжээ
3 цагийн өмнө

Нарны эрчим хүчний системийг батарей хуримтлууртай хослуулсан бичил сүлжээ (mini-grid) шийдлийг турших замаар 800 өрхийг төвлөрсөн цахилгаан сүлжээнд холбож, сэргээгдэх эрчим хүчээр халаах төслийг нийслэл хотод хэрэгжүүлэхээр болжээ.
Нийслэлийн эх сурвалжийн мэдээлснээр гэр хорооллын 800 өрхийг цэвэр, найдвартай эрчим хүчээр хангаж, 2.5 МВт хүчин чадалтай нарны бичил сүлжээг байгуулна. Эдгээр өрхөд цахилгаан халаагуур, тус бүрийн хүчин чадал нь батарей хуримтлууртай хосолсон 80 кВт-аас 1,000 кВт хүртэлх нарны хавтанг суурилуулах аж.
Төслийг 2027 оны арванхоёрдугаар сард хэрэгжүүлж дуусах бөгөөд Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээг цэвэр эрчим хүчний эх үүсвэрээр нэмэгдүүлэх жишиг загвар болох гэнэ.
Улаанбаатар хотын гэр хороололд 171.9 мянган айл өрх амьдардаг байна.







Зочин · 2 цагийн өмнө
SEKSYGR80955877XNTLA SEXSDX
Зочин · 2 цагийн өмнө
SEXSEER XALYYTSTAL SHAALGN80955877