Үерхэж байсан найз охиноо бусадтай нийлж, бүлэглэн зодсон эрэгтэй өмнө нь гэмт хэрэгт холбогдож байжээ
2 цагийн өмнө

Өчигдөр /2026.02.09/ цахим сүлжээнд бага насны байж болзошгүй хүүхдүүд нэгийгээ хэл амаар доромжлох, бусдын биед халдах, олон нийтийн газар тусгайлан бэлдсэн зэвсэг барин танхайрч буй бичлэг нийтлэгдсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шуурхай мөрдөн шалгах ажиллагаа зохион байгуулжээ.
Шалгалтын явцад 16 настай Ч нь өмнө нь үерхэж байсан 21 настай О-ын биед хувийн таарамжгүй харилцааны улмаас халдаж уг үйлдлээ бичлэг болгон үлдээсэн нь тогтоогдсон байна. Мөн тус этгээд нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогчийг хайх зорилгоор биедээ хутга авч явж, олон нийтийг үл хүндэтгэсэн үйлдэл гаргасан нь давхар бүртгэгджээ.
Уг хэрэгтэй холбогдуулан Баянгол болон Хан-Уул дүүргийн цагдаагийн газруудаас хамтарсан шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд 16 настай Ч нь өмнө нь гэмт хэрэгт шалгагдаж байсан этгээд болох нь тогтоогдсон байна. Хохирогчид шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахаар холбогдох байгууллагад тогтоол хүргүүлсэн бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар хоёр эрэгтэй, нэг эмэгтэй нийт гурван хүн уг гэмт хэрэгт холбогдоод байгаа гэв.







Зочин · 2 цагийн өмнө
SADARTLA SHAALTSMR XUCHINDUULI80955877TSAG SEXSDX
Зочин · 2 цагийн өмнө
ANUSDI AL SEXSEER SEKSEER BIEE UNELLEED BOOB YDAAN XXN BOOW DOLOOGD