С.Бямбацогт: Цагаан сараар бэлэн мөнгө тараахгүй
2 цагийн өмнө
Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт эхлүүлсэн цэгцрэх хөдөлгөөний хүрээнд стратегийн болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тодорхойлох, түүнийг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх асуудлаар урьдчилан тохирч, “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай өнөөдөр хэлэлцээнд гарын үсэг зурсан билээ.

Энэ талаар ЗГХЭГ дарга С.Бямбацогтоос тодрууллаа.
С.Бямбацогт: Баялгийн өгөөжид татвар, хураамж, ногдол ашиг багтана. 2009 онд Засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Тус гэрээгээр өгөөжийн 53 хувийг хөрөнгө оруулагч тал хүртэж, 47 хувийг Засгийн газар авна гэж тохиролцсон боловч бодит байдал дээр Монгол Улс ердөө 25 хувийн өгөөж хүртэж байна.
Өнгөрсөн жил уран олборлох гэрээ байгуулж, 50+1 хувийн өгөөжийг хүртэхээр болсон. Хэрэв үүнээс буурвал тохируулгын төлбөр хийнэ, татвар, төлбөр, хураамж тооцно зэрэг нөхцөлүүдийг тохиролцсон. Ямар ч нөхцөлд 50+1 хувийн өгөөжийг Монголын ард түмэн хүртдэг байх гэрээг Улсын Их Хурал баталсан. 34 хувийн ногдол ашгийн оронд тусгай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) хэрэглэх боломжтой. Ингэснээр ямар нэг хэлбэрээр 60 орчим хувийн өгөөжийг ард түмэн хүртэх нөхцөл бүрдэнэ.
Наймдугаар сараас хойш хэлэлцсэн хэлэлцээр өнөөдрөөс эхэлж байна. Хоёр талын ажлын хэсгүүд хамтран ажиллана. Улсын Их Хуралд ямар өгөөж хүртэх, хэдэн хувь эзэмших зэрэг асуудлыг Засгийн газар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ.
Хуримтлалын санг бий болгож, арвижуулах чиглэлээр Ерөнхий сайд ажиллаж байна. Одоогийн байдлаар 2030 оноос хуримтлалын сангийн өгөөж хүртэх хүртэлх хоёр жилийн хугацаанд иргэн бүрийн хуримтлал дунджаар 175 мянган төгрөг байна. Үүнийг эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн зээлд зарцуулахаар төлөвлөсөн. Энэхүү дүнг нэмэгдүүлэх чиглэлээр эхний алхмууд хийгдэж эхэллээ.
2030 он гэхэд иргэн бүр дансандаа 10 сая төгрөгийн хуримтлалтай болгох бодлогыг баримталж ажиллаж байна. Цагаан сараас өмнө бэлэн мөнгө тараахгүй. Байгалийн баялгийн өгөөжийг ард түмэн 20 жилийн турш хүртэж чадаагүй байсан бол одоо бодитойгоор хүртэх боломжийг бүрдүүлж байна гэв.







Зочин · 1 цагийн өмнө
hovdiin zereg sumiin hogiin psda
Зочин · 2 цагийн өмнө
SEXSEER UILCHLEX80955877BOOB XOXOLT BOOBN DOLOOJ AL SEXSYGEER