Эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбатын гомдлыг УДШ хэлэлцэхээс татгалзсанаар түүнд оноосон бүх насаар нь хорих ял хэвээр үлдэв
2026/02/13

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2026.02.12/ болж Н.Энхбат холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцжээ. Шүүгдэгч Н.Энхбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан”, тус зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэмт хэрэгт холбогдсон юм.
Тэрбээр 2025 оны зургаадугаар сарын 27-нд Gem mall худалдааны төвд эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн.
Анхан шатны шүүхээс Н.Энхбатад бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн давж заалдах шатны шүүхээс Н.Энхбатын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд анхан шатны шүүхээс оногдуулсан бүх насаар нь хорих ял тохирсон гэж үзэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.
Гэвч шүүгдэгч Н.Энхбат нь хяналтын шатны шүүх буюу Улсын дээд шүүхэд гомдол гаргаад байсан юм.
Харин УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаас шүүгдэгчийн гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзжээ.
Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.







Зочин · уржигдар
SAWI80955877
Зочин · 2026/02/13
SXN VANAG SHAALGYYLI80955877
Зочин · 2026/02/13
XALYYTSTAL SHAAX ZALYYTAI TSAG XUSSN BAIRLALAAR80955877
Зочин · 2026/02/13
SEXSY DEWSGER DYYDLGN80955877GANTS SHAAN SEXSDEED
Зочин · 2026/02/13
SEKSYGR VABALDI UILCHLN ERCHUUDN ANUSN NUXN DOLOOGD80955877SEXSY TAIWIYYLN
Зочин · 2026/02/13
XUCHINDEED BOOW XOXOJ BOOW DOKOOJ AL SEXSY TOMSGN XELEERE SXN DOLOOMR80955877