Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний нэгдүгээр сарын үзүүлэлтүүдийг танилцууллаа.

  • 2025 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 89.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 6.8 хувиар өсжээ. Монголбанкнаас 2025 оны өсөлт 5.8 хувьтай байх төсөөлөл танилцуулж байсан бол Азийн Хөгжлийн Банк 6.6 хувьд хүрч эрчимжинэ гэж төсөөлж байсан юм. 
  • Өнгөрсөн жилүүдэд зуднаас үүдсэн малын хорогдол хөдөө аж ахуйн салбарыг доош татаж, улмаар 2024 онд эдийн засгийн өсөлт саарахад нөлөөлж байв. Өнгөрсөн онд тус салбар хурдацтай сэргэж, 2025 оны ДНБ-ий өсөлтийн 2.9 нэгж хувийг дангаараа бүрдүүлсэн байна.
  • Харин 1.5 нэгж хувийг барилга, үйлдвэрлэлийн салбар, 1.4 нэгж хувийг уул уурхайн салбар, 1 нэгж хувийг үйлчилгээний салбар тус тус бүрдүүлжээ.
  • Инфляцын түвшин 7.5 хувьтай гарсан нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг 12.6 хувиар өсөхөд нөлөөлжээ.
  • 2026 оны нэгдүгээр сард Монгол Улс дэлхийн 105 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 2.6 тэрбум ам, доллар өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 906.5 сая ам.долларын ашигтай гарчээ.

-Өрхийн сарын дундаж орлого 1.9 сая төгрөг бол зарлага 2.9 сая төгрөгт хүрчээ-

ҮСХ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Баасан "Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2025 оны IV улирлын дүнгээр 2020 оны үнээр илэрхийлсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 1.9 сая төгрөгт хүрчээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 88.5 мянган төгрөгөөр нэмэгдсэн бол өмнөх улирлаас 9.5 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт. Харин нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 86.8 мянган төгрөгөөр өсөж, өмнөх улирлаас 6.4 мянган төгрөгөөр буурсан байна.

Бодит орлогын өсөлтийг төрлөөр нь авч үзвэл, цалин хөлсний орлого 54.1 мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 17.8 мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 10.2 мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь бодит нийт орлого 5 хувиар өсөхөд нөлөөлжээ. Үүний зэрэгцээ нэг өрхийн сарын дундаж нийт зарлага оны үнээр 3.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 382.5 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 10.0 мянган төгрөгөөр  буюу 0.3 хувь өссөн байна. Мөн нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2.9 сая төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 366.3 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 11.6 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Мөнгөн зарлагын бүтцийг авч үзвэл,

  • 69.6 хувь буюу хоёр сая төгрөг нь хүнсний бус бараа, үйлчилгээний зардал,

  • 17.3 хувь буюу 508.4 мянган төгрөг нь хүнсний бүтээгдэхүүний зардал,

  • 11.0 хувь буюу 321.9 мянган төгрөг нь бусад зардал,

  • 2.1 хувь буюу 62.1 мянган төгрөг нь бусдад өгсөн бэлэг, тусламжийн зардал тус тус эзэлж байна" гэв.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2025 оны дөрөв дүгээр улирлын дүнгээр 2020 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 1.9 сая төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 88.5 мянган төгрөгөөр нэмэгдэж, харин өмнөх улирлаас 9.5 мянган төгрөгөөр буурсан байна.

Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 86.8 мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 6.4 мянган төгрөгөөр буурчээ. Бодит орлогын өсөлтийг төрлөөр задалж үзвэл, өмнөх оны мөн үеэс цалин хөлсний орлого 54.1 мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 17.8 мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 10.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь бодит нийт орлого 5.0 хувиар нэмэгдэхэд нөлөөлсөн байна.  Нэг өрхийн сарын дундаж нийт зарлага, оныүнээр 3.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 382.5  мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 10.0 мянган төгрөгөөр, мөнгөн зарлага 2.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 366.3 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 11.6 мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Мөнгөн зарлагын бүтцийг авч үзвэл, мөнгөн зарлагын 69.6 хувийг хүнсний бус бараа,үйлчилгээний зарлага, 17.3 хувийг хүнсний бүтээгдэхүүний зарлага, 11.0 хувийг бусад зарлага, 2.1 хувийг бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлага эзэлж байна.