Д.Тогтохсүрэн эрүүл мэндийн шалтгаанаар суллагджээ
2 цагийн өмнө

УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд нэгжлэг явуулж, АТГ-аас хойшлуулшгүйгээр саатуулсан байдаг.
Хамгийн сүүлд өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх прокурорын хүсэлтийг хэлэлцээд, үргэлжлүүлэн 30 хоног хорихоор шийдвэрлэсэн.
Тэгвэл сар шинийн өмнө түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар сулласан бөгөөд хилийн хориг тавьж, хэргийн бусад оролцогчидтой уулзах, харилцахыг хоригложээ. Тодруулбал, шүүгчийн захирамжийг яллагдагчийн өмгөөлөгч Б.Б нь эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг энэ сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд, хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тус хэргийн оролцогч, бусад оролцогчидтой уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Дашрамд, Д.Тогтохсүрэнг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн юм.







Зочин · 52 минутын өмнө
Хууль үйлчилдэг улс болдог ч бүр өнгөрчээ,Идэж уухлаараа хамгийн эрүүл шоронд орохлоороо өвчин нь сэдэрдэг Их хуралд байсан болон одоо байгаа амьтнуудаа одоо таслан зогсооцгооё,Ард түмнийг дэндүү доромжилох юм,Юм бодоцгоо,,,
Бат · 1 цагийн өмнө
Параламентаа 2 танхимтай болгож Ард түмэн төрөө хянахгүй бол улс хөгжихгүйнээ дээд танхимд аймаг дүүрэг сумаас сонгогдож шаардлагатай үед хуралддаг доод танхим нь цөөн гишүүдтэй байнгын ажиллагаатай байх