Улаанбаатарт өдөртөө -15 хэм хүйтэн байна
3 цагийн өмнө

УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26-ний Пүрэв гаригт ихэнх нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орж, явган шуурга шуурна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28…-30 градус, бусад хэсгээр -22…-24 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.






