Нэгдүгээр эмнэлгийн даргыг 7 хоногт гурван удаа сольсноос болж эм, багаж хэрэгслийн өдөр тутмын хангамж тасалдсан гэв
2 цагийн өмнө

Монгол Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг /УНТЭ/нь улсын хэмжээний лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдөрт дунджаар 1200 гаруй хүнд үйлчилдэг. Яаралтай тусламжийн тасгаар цагт 70 орчим хүн хүлээн авч, өдөрт 60 гаруй төрлийн мэс ажилбар хийдэг өндөр ачаалалтай байгууллага юм. Гэвч сүүлийн үед удирдлагын богино хугацааны халаа сэлгээ, хэт улс төржилтөөс шалтгаалан эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа доголдох нөхцөл үүссэн талаар эмч, ажилтнууд өнөөдөр /2026.02.26/ мэдээллээ.

УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний зөвлөх эмч Ц.Ганбат “Манай тасаг 24 ортой ажилладаг. Харин яаралтай тусламжийн 12 ор засварт орсноос үүдэн ачаалал эрс нэмэгдсэн. Засвар найман сар үргэлжилж байгаа ч одоогоор бүрэн хүлээлгэн өгөөгүй байна. Өмнө нь эмнэлгийн удирдлага жилд нэг, хоёр удаа солигддог байсан бол сүүлийн үед энэ байдал улам дордож, долоо хоногт хэд хэдэн удаа дарга солигдох тохиолдол гарч байна. Хэтрүүлэн хэлбэл, нэг өдөрт хоёр, гурван удаа удирдлага өөрчлөгдөх явдал ч гарч байгаа нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна” хэмээн ярив. Түүнчлэн УНТЭ-ийн эмнэлгийн төлөөлөлт үйл ажиллагаа эрхэлсэн дарга О.Чойдог “Эмнэлгийн төлөөллийн албаны дарга болох ёстой есөн гишүүнээс дөрвийнх нь нөхцөл байдал тодорхойгүй байна” гэв.
Төлөвлөлт, үйлчилгээ хариуцсан дэд захирал О.Чойдог “Эмнэлгийн даргыг томилох, чөлөөлөх асуудлыг ТУЗ шийдвэрлэдэг. Гэвч ТУЗ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, шийдвэр гаргаж байгаа эсэх нь асуудалтай. Зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан, гадагшаа урт хугацаагаар явсан зэрэг асуудалтай байгаа. Есөн гишүүний 4 нь ТУЗ-ийн албан ёсны гишүүн мөн эсэх нь тодорхойгүй байхад тэр даргыг томил, тэр даргыг ажлаас нь чөлөөл гэсэн шийдвэр тогтоол ирээд байдаг. Гэсэн хэдий ч хурлын тэмдэглэл, зөвлөлийн гишүүд бүрэн санал нийлж шийдвэр гаргасан гэсэн гарын үсэг ирүүлээгүй” хэмээн ярилаа.
Удирдлагын тогтворгүй байдал үргэлжилж буй нь өдөр тутмын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, санхүүгийн урсгал доголдох эрсдэл үүсгэж байгааг эмч, ажилтнууд анхааруулж байна. Тэдний хэлснээр төсөв, худалдан авалтын шийдвэрүүд удааширснаас ариун цэвэр, халдвар хамгааллын зарим хэрэгсэл болон эмнэлгийн зайлшгүй шаардлагатай нөөц тасалдах бодит эрсдэл тулгараад байгаа аж.
Иймд эмч, ажилтнууд эмнэлгийн удирдлагын бодлогыг яаралтай тогтворжуулах, санхүүгийн шийдвэр гаргалтыг шуурхай болгох, эхлүүлсэн засвар, шинэчлэлийн ажлыг богино хугацаанд дуусгах шаардлагатайг онцлон шаардсаар байна. Тэдний үзэж буйгаар эдгээр асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхгүй бол үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлөх эрсдэл улам нэмэгдэх нөхцөл бүрдэж болзошгүй юм.







Зочин · 1 цагийн өмнө
ANUSDI AL SEXSDEED80955877
Зочин · 1 цагийн өмнө
BOOBN GOE VNZN XN BOOW DOLOOMOOR80955877