Экс хотын дарга Э.Бат-Үүл одоогийн даргад ГУРВАН зөвлөгөө өгчээ
2 цагийн өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны хурал ирэх сард болох тов гарсан сураг чих дэлсэв. Уг хурлаар намын хорооны даргаа сонгох бөгөөд энэ сунгаанд өрсөлдөж буй улстөрчдийн зөрчил ил, далдаар олон нийтэд мэдэгдэхүйц өрнөж эхэлсэн билээ.
Тодруулбал, одоогийн нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2024 оны сонгуулийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, сонгогчдод өгсөн амлалтаа биелүүлэхээр намын хорооны даргын суудлаа хамгаалах бол нөгөө талаас Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд буй. Тэрээр өчигдөр МАН-ын Бага хурлын II хуралдааны үеэр "Нийслэлийн МАН-ын хорооны хурал болох сураг бий. Гадуур намайг нийслэлийн МАН-ын даргын суудлыг авна гэж яриад байна лээ. Би хотын дарга болохгүй гэж хэлсэн. Харин Нийслэлийн МАН-ын даргын санал ирвэл, би болно. Надад тэр ажлыг хийх туршлага бий" хэмээн өөрийн байр сууриа хэвлэлээр дамжуулж илэрхийлсэн юм.
Мөн тэр өөрийг нь шүүмжилсэн нийтлэлч Баабарт хандан "Жинхэнэ монгол эр хүн ач зээгээ хараад, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө юм яриад сууж байх ёстой байтал амьд тролл болж, ийм балай юм яриад сууж байна" гэж ширүүхэн хариултыг өгөөд ч амжив. Харин нийтлэлч Б.Батбаяр буюу Баабар "Би ач зээгээ хараад гэртээ л байгаа шүү дээ. Зөнөхийн хувьд сэтгэцийн талаар төрийн бөөс хуурс болсон энэ луйварчингаас мянга дахин эрүүл саруул" гэх хариуг ч барив. Энэ мэтчилэн нийслэлийн МАН-ын даргын сунгаатай холбоотой хэрүүл олон нийтийн сүлжээнд ил өрнөж буй.
Түүнчлэн экс хотын дарга Э.Бат-Үүл одоогийн нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг дэмжиж байгаагаа өөрийн сошиал хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Тэрээр "Хотын дарга хэл амандаа эрэмгий. Хэрэг нь ч гардаг. Засгаас авсан шийдвэрлэгдээгүй хэдэн ажлыг шийдэх хэрэгтэй.
Нэгд, замын цагдааг хотын мэдэлд авч, түгжрэлийг шийдэх.
Хоёрт, Улаанбаатарын дулаан хангамж болон эрчим хүчийг мэдэлдээ авах.
Гуравт, Богд уулын ойн бүсээс бусад барилгажсан болон барилгажих газрыг хотын мэдэлд авах. Эдгээр ажлыг хийчих. Тэгвэл бүр мундаг шүү" хэмээн зөвлөжээ.







Зочин · 33 минутын өмнө
SEXSY ODOOGCH ZALYYGN OWORTN TAASHAALDMR80955877
Зочин · 56 минутын өмнө
URN SHINEGENE AMSI XANADGUI. ERTEI TSAG SHAAN80955877
Зочин · 1 цагийн өмнө
DYRTAI UILCHLGE XNE SEKSDMR80955877
Зочин · 1 цагийн өмнө
SEXSYGEER XAMTRAGCH BOLI80955877
Зочин · 1 цагийн өмнө
BOOB LAW XXMOOR BOOW XUSEED XELEERE DOLOOJ80955877ANUSDAAD
Зочин · 1 цагийн өмнө
BIEE UNELLEED VANXANDI AL SEXSEER ANUSDX 2ERD XUCHINDUULI80955877