Өнгөрсөн Пүрэв гаригт Монгол Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн даргын халгаа, сэлгээ долоо хоногт хоёр өөрчлөгддөг  болж ажлаа хийхэд ихээхэн хүндрэл учирч буй талаар эмч, ажилтан нь олон нийтэд мэдээлж шүгэл үлээсэн. Бид энэ талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тэдгээр шүгэл үлээсэн ажилчид өнөөдөр "Хэвлэлийн бага хурал" хийсэн гэх үндэслэлээр ажлаасаа халагдсан байна.

Энэ талаар тус эмнэлгийн Төлөвлөлт, үйлчилгээ хариуцсан дэд захирал О.Чойдог "Баярлалаа, Баяртай

Оюутан цагаас эхлээд олон жил ажилласан байгууллагынхаа доголдол, улс төржилтийг харж тэсэлгүй, пүрэв гаригт шүгэл үлээсэн тул өнөөдөр ажлаас “хэвлэлийн бага хурал хийсэн” гэх үндэслэлээр халагдах тушаалаа гардан авлаа.

Улсын өмчит эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд улс төржсөн томилгоо хийж буйтай хэзээч эвлэрэхгүй, энэ салбарынхаа төлөө цаашдаа ч ТУЗ дахь эмнэлгийн төлөөллийг нэмэгдүүлэхийн төлөө тэмцэх болно.

Анагаахын оюутны ширээнээс анх хаалгаар нь алхан орж ачит багш нар, олон сайхан эмч нарынхаа зааж сургасан зам мөрөөр явж “эмч” гэх эрхэм мэргэжлийг олж аваад 2010 оноос хойш нийт 16 жил Улсын ууган эмнэлэгтээ ажил, амьдралаа зориулан ажиллажээ. Төрийн албаны мерит зарчмын дагуу резидент эмчээс Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал хүртэл дэвшин ажиллаж УНТЭ-ийн 800 гаруй ажилтан, албанхаагч, эмч нартайгаа гар нийлэн ажиллахад олонзүйлс суралцаж, өсөн дэвжсэн сайхан жилүүд байлаа.

Өнгөрөгч онд ууган эмнэлгийн маань түүхэн 100 жилийн ой тохиож, маш богино хугацаанд өмнөх удирдлага, нийт эмч, ажилтнуудынхаа хамтаар 5 цахим технологийг нэвтрүүлж, эмийг гараар бус технологиор ангилж, хадгалах хугацааг нь хэмжих боломжтой болгож, эм зүйн салбарыг шинэ түвшинд гаргаж чадсан. Түүгээр зогсохгүй мэс заслын багажийн ариутгал, хуваарилалт хяналтыг системийн тусламжтай технологид суурилсан хялбар болгож, секунд дольтой уралддаг мэс заслын ариутгалын хяналтыг сайжрууллаа.

Эмч ажилчдын KPI нэвтрүүлж, хөдөлмөрийн хөлсөө бодитойгоор мэдэх, мэдээлэл цаг алдалгүйавах боломжтой болов. Эмчийн кабинетыг олохгүй төөрч будилах гэх мэт үйлчлүүлэгчид тулгамддаг хүндрэлийг шийдэх цахим хөтөчийг нэвтрүүлж, хүртээмжтэй, ухаалаг системийг богино хугацаанд эмнэлгийн чадварлаг ажилчдын хамтаар нэвтрүүлж ажиллаж чадсан.

Монгол улсын 3 сая гаруй иргэний эрүүл мэндийн манааны хамгийн том хана хэрэм болсон УНТЭ гэдэг энэ байгууллагын үйл ажиллагааг нь секунд алдахгүй цахимжуулж байх нь эмчилгээ,тусламжийн хүртээмж дээшлэхэд чухал ач холобгдолтой. Эдгээр технологиудыг он гарсанаар бусад эмнэлгүүдтэйгээ ч туршлагаа хуваалцаж тэдгээр технологийг нутагшуулах ажлууд эхэлсэн явж байгааг цаашид үргэлжлүүлж, эрүүл мэндийн сабарт технологийн шинэ шилжилт нэвтэрнэ гэдэгт итгэж байна.

УНТЭ бол эрүүл мэнд, анагаах ухааны эрдэм шинжилгээний тэргүүлэх байгууллага болохын хувьд хэн нэгний эрх мэдэл, шунал ашиг сонирхол хэзээ ч ноёлох ёсгүй, эрдэмтэн багш нараасаа эмчлэхийг заалгасан үнэт зүй зарчим эрх мэдэлтэний нэг даалгавар дор өөрчлөгдөх ёсгүй хэмээн зарчимдаа бат итгэн зориг гарган болохгүй байгаа зүйлийг шүүмжилсэндээ огтхон ч харамсахгүй байгаагаа итгэл дүүрэн хэлмээр байна.

Энэ хугацаанд тусалж дэмжиж хамтран ажилласан эмнэлгийн нийт албан хаагчид, эрдэмтэн судлаачид, багш нартаа, эмч сувилагч, үйлчилгээний ажилтан та бүхэндээ баярлаж талархаж явдагаа илэрхийлье.

Эрүүл мэндийн салбар тэр дундаа улсын эмнэлэг хэн нэгэн эрх мэдэлтний үгээр ажил хийдэгбайж болохгүй, хэн нэгэн гацаадаг байжболохгүй, Төлөөлөн удирдах зөвлөлийн томилгоог эмч, ажилчдын оролцоотойгоор хийхгүй явсаар байвал УНТЭ дээр гарч буй явдал шиг энэ мэт бурангуй жишиг хэзээ ч арилахгүй. ТУЗ-д эмнэлгийн төлөөллийн хувийг нэмэгдүүлэхийн төлөө цаашид ч тэмцэнэ.

Албан тушаал бол хий гэж томилдог болохоос хэн нэгнийг эрх ашгаа гүйцэлдүүл гэж явуулдаг эд хогшил биш" хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцаж олон нийтэд мэдээллээ. 

 

 

Холбоотой мэдээлэл:

Нэгдүгээр эмнэлгийн даргыг 7 хоногт гурван удаа сольсноос болж эм, багаж хэрэгслийн өдөр тутмын хангамж тасалдсан гэв