Говь-Алтай аймагт малдаа гараад сураггүй болсон 68 настай иргэнийг эсэн мэнд олжээ
2 цагийн өмнө

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн “Улаан-Ус” гэх газар (аймгийн төвөөс зүүн зүгт 10 км)-т малчин Н.Б (68 настай, эрэгтэй) нь гуравдугаар сарын 2-ны өдрийн 08:00 цагийн орчим малдаа явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 17:30 цагт холбогдох байгууллагууд хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид болон Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэсийн алба хаагчид шуурхай ажиллан, алга болсон газраас баруун хойд зүгт 7 км зайд орших “Алсын худаг” гэдэг газраас иргэн Н.Б-г эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.






