Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ
2 цагийн өмнө

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарч буй.
Өргөтгөсөн худалдаа гуравдугаар сарын 7-ныг хүртэл 10:00-17:00 цагийн хооронд ажиллах бөгөөд хонины махыг гулуузаар нь нэг килограммыг 13,000 төгрөгөөр тооцож, худалдан борлуулж байгаа аж.
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарч байгаа есөн байршил:
- Жуковын талбай
- Жанжингийн гэрийн буйр
- Баянгол дүүргийн 6 дугаар хорооны байрны гадна талбай
- Хос өргөө хотхоны 21-р байрны урд талд
- Шинэ Улаанбаатар Драгон Терминалын гадна талбай
- Орбитын тойрог
- Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны байрны гадна талбай
- Титан центрийн авто зогсоол
- Тусгаар тогтнолын талбай зэрэг .

Нөөцийн махны жижиглэнгийн 385 цэгт үхрийн мах нэг килограмм нь 15,000, хонины мах 13,000 мянган төгрөгийн үнэтэй байна.






