Танилц: 20 жилээс дээш жил хамт амьдарсан бол тэтгэврийн 20 хувь гэр бүлийн хүнд нь өвлөгдөж байна
2 цагийн өмнө

Тэтгэвэрийн 20 хувь өвлөгдөх хууль хэрэгжиж эхэлсэн билээ. Тэгвэл нийгэмд буруу ташаа ойлголт тархаад байна.
Тодруулбал, тэтгэврийн 20 хувь нь өвлөгдөнө гэдгийг тухайн хүний авч байсан тэтгэвэр бүтнээрээ буюу 100 хувь өвлөгдөнө гэх буруу ойлголттой иргэд олон байна.
Тэтгэвэр авдаг гэр бүлийн хүмүүсийн нэг нь нас барсан тохиолдолд тэтгэвэр авагчийнх нь тэтгэврийг 20 хувиар нэмэгдэнэ хэмээн хуулиндаа заажээ. Эл хууль ч өдгөө хэрэгжиж буй. Ингээд хуулийн заалтыг танилцуулж байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9.1-д заасан тэтгэврийн нэмэгдлийн хэмжээ нь нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү байна.
9 дүгээр зүйл.Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт
9.1.Энэ хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд доор дурдсан нөхцөлийг хангасан түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ:
Нэмэгдэл авахад 2 шаардлага тавигдана:
9.1.1.Гэр бүлийн тухай хуулийн 7.1-д зааснаар бүртгүүлсэн;
9.1.2.20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан.
Нэмэгдлийн хэмжээ:
9.2.Энэ хуулийн 9.1-д заасан тэтгэврийн нэмэгдлийн хэмжээ нь нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү байна.
9.3.Энэ хуулийн 9.2-т заасан тэтгэврийн нэмэгдлийг тэтгэвэр авагчийн нас барсны дараагийн 2 дахь сараас эхлэн олгоно.
9.4.Энэ хуулийн 9.1-д заасан нас барсан тэтгэвэр авагч нь 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгон авч байсан бол түүний нөхөр, эсхүл эхнэрт олгох тэтгэврийн нэмэгдлийн зардлыг улсын төсвөөс хариуцна.







Зочин · 1 цагийн өмнө
SAWI80955877
Dd · 1 цагийн өмнө
Heden ond nas barsan hunii ar gert olgoh todorhoi bus baina Ug ni S Erdene gishuunii hamtiin tetgeveriin huuli sanaachilj ih hurald oriulsan udrees hugatsaag tootsvol zohistoi niigemd huleelt baogaa
Зочин · 2 цагийн өмнө
SEXSYGR NZ AMRAG SEKSY DEWSGER XAMTRAGCH BOLI80955877