“Их хотын бүсгүйчүүд 2026” хүндэтгэлийн арга хэмжээний “Үйлчилгээний салбарын шилдэг эмэгтэй” номинацийн эзнээр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Зам талбайн үйлчлэгч Ю.ЖАРГАЛСҮРЭН тодорлоо.

Тэрбээр 2014 оноос нийтийн үйлчилгээний салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд 2016 оноос өдийг хүртэл Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т Зам талбайн үйлчлэгчээр ажиллаж байна. Улсад нийт 14 жил ажилласнаас зам талбайн үйлчлэгчээр 12 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа туршлагатай ажилтан юм.

Мөн Ю.Жаргалсүрэн нь хариуцсан гудамж, зам талбайг тогтмол цэвэрлэж, нийтийн эзэмшлийн талбай, автобусны буудал, хайс хашлага, хогийн сав зэрэг тоноглолын цэвэр цэмцгэр, бүрэн бүтэн байдлыг ханган, үйлчилгээний стандартыг мөрдөн ажиллаж ирсэн. Ажилдаа хариуцлагатай, идэвх санаачилгатай хандаж, хамт олноо манлайлан иргэдийн талархлыг удаа дараа хүртсэн тэргүүний ажилтан билээ.

Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн өргөмжлөл, НИТХ-ын “Хүндэт тэмдэг”, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж байсан удаатай.