АТГ: БОУАЯ-ны сайд Б.Батбаатарт хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа
8 цагийн өмнө

УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарыг Иргэний зориг ногоон намын дарга байх чадамжгүй, сайд болоод их хэмжээний мөнгө идсэн талаар өчигдөр (2026.03.05) ИЗНН-ын төлөөлөл АТГ-ын гадаа мэдээлэл хийсэн.
Улмаар түүний хууль бус байж болзошгүй үйлдлүүдийг АТГ-т шалгуулж, ёс зүйгүй авирласан асуудлыг намын хурлаар хэлэлцэх гэж байгаагаа мэдэгдсэн билээ.
Б.Батбаатарыг АТГ-аас шалгаж байгаа эсэх асуудлаар АТГ-аас тодруулахад: "Б.Батбаатарыг 2025 оны 10-р сараас хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа" гэв.
Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт шалгаж байгаа юм. Хэрвээ түүнийг гэм буруутай гэж үзвэл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.







Зочин · 4 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 7 цагийн өмнө
BOOB XXN BOOW DOLOON AL SEXSEER UILCHLI NZ AMRAG XUSSEN VNZTAI SEXSY80955877
Зочин · 7 цагийн өмнө
VANXAMDI80955877