Дуучин Ш.Хүрлээ “Энх өглөө” зохиогчоос нь зөвшөөрөл аван дуулжээ
2014/07/25
Залуу дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрлээ уншигч та бүхэнд уран бүтээлээрээ хэдийнээ танил болсон билээ. Тэрбээр “Нарны унага” киноны дуу, "Миний хоёр жаргал", ""Цагаан сарнай" дуу хүргэсэн. Тэгвэл уран бүтээлийнхээ хажуугаар "XB" продакшиныхаа ажлыг амжуулдаг хөдөлмөрч нэгэн.
Тус продакшин нь хамтлаг дуучдын тоглолтын тайзыг засч, хөгжим техникийн үйлчилгээг үзүүлдэг юм. Энэ зун л гэхэд "Хурд" “Best Hits of Hurd” тоглолт, "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн "Толин хул" тоглолтын тайзыг засан үзэгчддээ тэсрэлт хийсэн тоглолтыг үзэхэд хүч хөдөлмөрөө шингээсэн чадварлаг хамт олон.
Энэ их ажлын хажуугаар уран бүтээлээ туурвисаар сонсогчддоо өөрийн дөрөв дэхь уран бүтээл болох "Энх өглөө" дууг дуулснаа толилуулж байна. Тэрбээр зохиогчийн эрхийн дагуу зөвшөөрөл аван олны хүртээл болгож байгаа аж. Энэхүү дууны шүлгийг Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, хөгжмийг СГЗ Р.Энхбазар нар зохиосныг уншигч та бүхэн хэдийнээ мэдэх биз ээ.
Хөгжмийн найруулгыг Ц.Байдраг найруулсан байна. Уг дууны клипийг тун удахгүй үзэгчдийн хүртэл болгохоор ажиллаж байгаа хэмээн дуучин Хүрлээ дуулгалаа. Амьдралын шинэхэн хуудас болгоны эхлэл "өглөө"-гөөр эхэлдэг. Тиймээс энэхүү сайхан дууг баяр баясгалангаар дүүрэн зураглалтай хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
Энэ гайхалтай дууг өөрийн урын сандаа нэмэх зөвшөөрлийг олгосон Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, хөгжмийг СГЗ Р.Энхбазартаа баярлалаа гэж хэлье. Уншигч, сонсогч та бүхэнд минь таалагдана гэдэгт итгэж байна хэмээлээ.
Дашрамд дуулгахад, Сэлэнгэ нутгийн 90 жилийн ой тохиож байгаа. Сумынхаа ойгоор яамны "Жуух бичиг"-ээр шагнуулжээ.
Дуучин Хүрлээгийн дуулснаар "Энх өглөө" дууг та бүхэндээ хүргэж байна.
Д.Ана
Зочин · 2014/09/18
маш сайхан дуу болсон байна клип ч гэсэн мундаг залуу хүн уран бүтээлийн өндөр амжилт хүсье
Зочин · 2014/07/27
Шаамий п******
Зочин · 2014/07/27
баяр хүргэе гоё болжээ миний дуртай дуу
Зочин · 2014/07/27
Сайхан дуулсан байноо сайхан ч дуу.зөвшөөрөл авч хүндэтгэл үзүүлсэн нь зөв шүү.амжилт хүсье
Зочин · 2014/07/26
Үгүй ээ, харамсалтай нь үгүй биш