Аргаа барсан Л.Оюун-Эрдэнэ ард түмнийг айдаст автуулахыг оролдож байна
2 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөр "NTV" телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгөв.

Нийт таван цаг гаран үргэлжилсэн ярилцлагын үеэр тэрээр мэдээж өөрийгөө болон фракцийнхныгаа өмөөрсөн элдэв зүйлийг их ярьсан юм. Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нарыг МАН-аас хөөж буй нь буруу, Х.Булгантуяа яг яасан юм, хурал удирдаад гэмт хэрэгтэн болчихдог юм бол парламентын ардчилал гэж байх хэрэг байна уу. Х.Булгантуяаг өмгөөлөгчгүйгээр хэрэг үүсгэсэн. Хурал удирдаад хүнд таалагдаагүй бол гэмт хэрэг биш. Н.Учралын шийдвэр буруу, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан хуулийн төсөл буруу, УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг Ерөнхийлөгч хөндөх нь буруу,Намын гишүүдээ намаас хөөх шийдвэр гаргаж байгаа нь Н.Учралын өөрийнх нь шийдвэр биш улс төрийн дарамт ирсэн. Ерөнхийлөгчийн ойр хавийн хүмүүсийн шахалт.
Энэ маргаан юунаас эхлэлтэй вэ гэвэл эсвэл Ерөнхийлөгчөөр сунгагдах тухай эсвэл буцаад намын дарга болох ийм л маргаан. Энэ хавар эхэлсэн ч зүйл биш. 3-4 жилийн өмнөөс л яригдаж байсан. Үүнээс улбаатай маргаан үргэлжлээд нам дотроос залуусыг шахах ийм л бодлого явагдаж байна гэж би хувьдаа ойлгосон.
Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзсэн учраас ярьж байгаа юм. Д.Амарбаясгаланг яагаад заавал намын даргад өрсөлдсөнийх нь дараа шалгаж эхэлсэн юм. Тийм асуудал байсан юм бол яагаад УИХ-ын дарга болгосон юм. Тэгэхээр энэ бол улс төрийн л зорилготой гэх мэтээр өгүүлэв. Миний орлого, миний хүүгийн орлого нотлогдсон гэж байснаа сэтгүүлчийн дэлгэсэн баримтыг хармагцаа яахав, энэ асуудлыг тэгээд хуулийнхан шалгаад л явж байгаа юм байна лээ хэмээн шал өөрөөр дуусгасан юм.
Хамгийн хачирхалтай нь тэрээр Засгийн Газрыг удирдсан өнгөрсөн таван жилд эдийн засаг 30 хувиар унаж, инфляци маш их өсч, бараа, бүтээгдэхүүний өссөнийг хүлээн зөвшөөрөхгүй, би маш их зүйл хийсэн, би чадлаараа ажилласан өөртөө хир халдаасангүй. Харин У.Хүрэлсүх л Үндсэн хууль зөрчиж, дахин Ерөнхийлөгч болох гэж байсан тул намайг унагасан гэх зурагдсан пянзаа дахин ярив. Гэвч "Ерөнхийлөгч Үндсэн хууль өөрчлөхгүй, өөрийнхөө бүрэн эрхийг сунгахгүй гэж албан ёсоор хэд хэдэн удаа хэлсэн шүү дээ" гэх сэтгүүлчийн асуулттай тулгармагцаа тэгвэл Ерөнхийлөгчөөсөө буугаад МАН-ын дарга болж магадгүй. Хэрэв Ерөнхийлөгч байсан хүн намын дарга болвол Монголд иргэний дайн гарна, улс төрийн аллага гардаг болно." гэх нь тэр.
Юу ярьж байна вэ? Энэ хүнд эрүүл ухаан байна уу? Таван жил Засгийн Газрыг тэргүүлж, ард түмний итгэлийг нэгэнт алдаж, улс төрийн хувьд орох байх газраа олж ядан, аргаа барсан Л.Оюун-Эрдэнэ ард түмнийг айдаст автуулахыг оролдож байгаа бололтой.
Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх биш Л.Оюун-Эрдэнэ л өөрөө ард түмнийг айдаст автуулах аргаар Үндсэн хуулийн бус эргэлт хийхийг санаархаж буй юм биш үү?
Б.Балжир
сонин.мн







Зочин · 2 цагийн өмнө
SADAR SERELN SEXSEER ODOOGCH80955877
Зочин · 2 цагийн өмнө
САЙН ШАЛГАХГҮЙ БОЛ ИРГЭД ОЛОН НИЙТИГ ТЙЛЦУУЛЖ БАЙГААД ЦАГ ХОЖИХ ГЭЭД БАЙНА
Зочин · 2 цагийн өмнө
SAWI80955877
Бат инженер · 2 цагийн өмнө
Хүүк энэ 2-ыг телевизийн халз маргаанд оруулах юм сан
Зочин · 2 цагийн өмнө
NZ AMRAG BOLI SEXSEER XAMTRAGCH BOLI80955877DYRTAI SEXSYG BAIRLALAAR
Зочин · 2 цагийн өмнө
SEXSYGR XUCHINDI SEKSEER XNTLA XALYYN MASSAJLI80955877VANXANDAAD BIEE UNELLEED BOOB XXN BOOW DOLOOX