Сүхбаатар, Дорнод аймагт нэг кг ноолуур 180 мянган төгрөгийн үнэтэй байна
3 цагийн өмнө

Хэдхэн хоногийн өмнө Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд М.Бадамсүрэн “Ноолуурын үнэ өнгөрсөн онд 185 мянган төгрөгөөс эхэлсэн.
Харин энэ хавар 200 мянган төгрөгөөс эхлүүлэх саналыг үндэсний ноолуурын үйлдвэрүүддээ тавьж байгаа. Монголд зөвхөн ноолуурыг малчдаас аваад, хялгаснаас нь салгаад, гадагш гаргадаг. Дотооддоо ноолуурыг бүрэн боловсруулах, эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлагатай байна. Үүнийг засахын тулд эхний ээлжинд түүхий ноолуур гадагш гаргахыг хориглож, дотоодын үйлдвэрүүдэд боломж олгосон. Мөн ноолуурын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Ийм учраас ноолуурын үйлдвэрүүддээ ноолуурыг хамгийн боломжит, дээд үнээр аваарай гэж уриалмаар байна” хэмээн мэдээлсэн билээ.
Тэгвэл энэ хавар Сүхбаатар, Дорнод аймагт нэг кг ноолуурын үнэ 180 мянган төгрөгөөс эхэлж байна. Цаашдаа ноолуурын үнэ өсөж нэг кг нь 200 мянган төгрөгт хүрнэ хэмээн малчид таамаглаж байгаа аж. Дашрамд дуулгахад, өнгөрсөн жил кг нь 185 мянган төгрөгөөс эхэлж байсан ноолуур 110 мянга болтлоо буурсан билээ.
А.Даваадулам






