Цахим орчинд сургуулийн багш сурагчаа самбар мөргүүлж байгаа бичлэг цацагдсан. Тухайн хэрэг нь энэ сарын 11-нд болсон үйл явдал аж.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Чингэлтэй дүүргийн нутаг байрлах ЕБС-д 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр бага ангийн хүүхдийг сургуулийн багш нь зодсон байна гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Гомдол мэдээллийн дагуу хэргийг шалгах ажиллагаа явагдаж байна” гэлээ.